Японы Кёотогийн их сургуулийн “Robo-Garage” танхимыг үүсгэн байгуулагч, эрдэмтэн Томотака Такахаши нэгэн өхөөрдөм бяцхан робот бүтээжээ. “Ropid” нэртэй энэхүү робот ердөө 38 см өндөр, 1.6 кг жинтэй бөгөөд хуванцар материалаар хийгдсэн байна. Өхөөрдөм хөөрхөн загвартай уг бяцхан роботын давуу тал нь хүний хэлсэн коммандыг чадварлаг гүйцэтгэх бөгөөд ярих үед ам нь ангайж хөдөлдөг гэнэ. Харилцаа холбооны энэ чадвараас гадна “Ropid” робот бусад ижил төрлийн роботуудтай харьцуулахад илүү хурдан алхаж, гүйж, үсэрч чаддаг аж.
Ноён Такахашигийн зохион бүтээсэн бас нэгэн робот нь “Chroino” юм. 35 см өндөр, 1050 грам жинтэй “Chroino”-г бүтээхийн тулд Такахаши 10 сарын хугацаа зарцуулсан бөгөөд үр дүнд нь хөдөлгөөний өндөр чадвартай, яг л хүн шиг алхаж чаддаг роботыг бүтээсэн байна. Баттерейгаар ажиллах ”Chroino” роботод SHIN-Walk хэмээх технологийн ашигласан бөгөөд бөмбөг өшиглөж, өрөөсөн хөл дээрээ зогсч, өөрөө босч, суух чадвартай учир хүүхэд багачуудын сонирхлыг татсан бүтээл болжээ.
Ropid
Chroino
wow ямар эвлэгхэн хөдөлж байнаа