Archive for August, 2009

Цай уух уу

// August 28th, 2009 // No Comments » // Funny

Uno

// August 22nd, 2009 // No Comments » // Today's special

painting

// August 18th, 2009 // 2 Comments » // painting

(more…)

Спам гэж юу вэ?

// August 16th, 2009 // 19 Comments » // Techie, broadcasting :D

Спам (англ. spam) – гэдэг бол хэрэглэгчийн хүсээгүй байх үед хүрч ирсэн улс төрий, арилжааны сурталчилгаатай, аль эсвэл ямар нэгэн бараа бүтээгдхүүн, үйлчилгээг санал болгон цахим захиа юм. SPAM гэдэг үг 1936 онд бий болжээ. SPAM гэдэг нь SPiced hAM (гахайн шорвог мах) гэдэг үгнээс гаралтай. Hormel Foods гэдэг махан бүтээгдхүүн хийдэг компаний таних тэмдэг байжээ. 1969 онд Америкт “Монти Пайтоны нисдэг цирк” гэдэг шоу ихэд алдаршжээ. Энэ шоу тоглолтын нэг хошин үзэгдэлд нэгэн кафений бүх хоолонд нь гахайн шорвог мах хийдэг байжээ. Хошин үзэгдэлийн гол баатар эхнэртэйгээ кафед ирж гахайн шорвог махгүй хоол авч ирэхийг хүсдэг байна. Энэ үед үйлчлэгч нь гахайн шорвог махыг маш бага хэмжээгээр хийсэн хоол өгье гэж санал гаргадаг. Энэ тоглолтын сүүлд гол баатрын эхнэр нь би SPAM-д дургүй гэж хэлдэг байна. Тоглолтын үеэр SPAM гэдэг үг 100 гаруй удаа давтагддаг. Өөр нэг хувилбараар бол дэлхийн 2-р дайны үед америкийн цэргүүдийн хүнсэнд зориулан маш их хэмжээний лаазалсан мах үйлдвэрлэсэн байна. Hormel Foods компани дайны дараа хуримтлагдаж үлдсэн лаазалсан шорвог махыг борлуулж дуусгахын тулд зарлал сурталчилгаанд мөнгө хайрлахгүй зориулжээ. SPAM гэдэг үг бүх дэлгүүрийн лангуу, автобус, трамвай, гудамж талбай гээд ер хаа сайгүй үзэгдэж байв. Лаазалсан гахайн шорвог махны сурталчилгаа радиогоор залхтал гарч байлаа. 1986 онд SPAM гэдэг үг шинэ утга санааг олж авчээ. Дэйв родес гэдэг хүн USERNET компьютерийн сүлжээ ашиглан өөрийн санхүүгийн пирамидынхаа тухай захиаг хүмүүст илгээх болжээ. Дэйв Родес захиагаа “Их мөнгө олоорой” гэж гарчиглажээ. Тэр санхүүгийг пирамидад элсэх тухай заавраа цөхрөлтгүй илгээж, хүмүүсийг залхааж байлаа. Түүний захиаг хүмүүс мөнөөх гахайн лаазалсан махны сурталчилгаатай зүйрлэх болжээ. Энэ цагаас хойш цахим шуудангаар сурталчилгааны захиа ирэхийг SPAM гэж нэрлэдэг болсон юм. СПАМ-ыг компьютерийн мэргэжилтнүүд хууль ёсны сурталчилгаа, хууль бус сурталчилгаа, сөрөг сурталчилгаа, “нигерийн захиа”, “фишинг” гэж ангилдаг байна. Хууль ёсны сурталчилгаа гэдэг нь албан ёсоор үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг компаниуд үйл ажиллагааныхаа тухай мэдээллийг цахим шуудангаар илгээдэг. Энэ нь бага зардалаар олон хүн сурталчилгаагаа хүргэх нэг хэлбэр юм. Олон нийтэд ил тод сурталчилахыг хориглосон бүтээгдүүхийг цахим шуудангаар сурталчилах тохиолдол байдаг. Хуулиар сөрөг сурталчилгаа хийхийг хориглосон байдаг. Тэгвэл спам ашиглан өрсөлдөгч компаниуд сөрөг сурталчилгаа явуулах үзэгдэл гардаг байна. Зарим цахим шуудан хэрэглэгчдэд бохир мөнгө угаах санал тавьсан захидал ирдэг. Гэвч ийм захианы зорилго нь захиа хүлээн авагчийн дансны дугаарыг мэдэж мөнгийг нь залилан авахад оршдог. Африкийн Нигер улсаас ийм утгатай захиа их ирдэг тул үүнийг “Нигерийн захиа” гэж нэрлэдэг болжээ. “Фишинг” гэдэг нь цахим шуудан хэрэглэгчийн дансны дугаар, дансанд нэвтрэх нууц кодыг мэдэх аваад луйвар хийх гэсэн гэмт хэрэгтнүүд банкны нэрийн өмнөөс хэрэглэгч рүү захидал илгээдэг. Үүнийг цагдаа нар ФИШИНГ гэжээ. Цахим шуудангаар сурталчилгаанаас гадна компьютерийн вирус, хортой программ тараадаг.

Месси : Бид дахиж үүнийг хийнэ

// August 9th, 2009 // No Comments » // Football

messi_champions_medalӨнөө цагийн хамгийн шилдэг тоглогч Месси гэвэл эргэлзэх хүн гарахгүй байх. Гайхалтай ур чадвар, ухаалаг тоглолтоороо олон сая фенүүдийнхээ хайрыг татдаг энэ залуу өнгөрсөн улиралын Барсагийн супер амжилтын гол түлхүүр нь болсон билээ. Тэгвэл Аргентин эр шинэ улиралд ч дээрхи амжилтаа үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Испаний томоохон хэвлэл болох El Mundo Deportivo-д өгсөн ярилцлагадаа Месси ”Өнгөрсөн улиралын хет-трик биднийг улам хурцалж байгаа гэж хэлж болно. Түүхийг шинээр бүтээхийн тулд манайхан маш тайван байж, тоглолт болгонд өөр өөрсдийн үүргээ сайн биелүүлбэл Сантьяго Бернабуед цом өргөхөд ямар ч асуудал үгүй. Мэдээж Өрсөлдөгчид маань улам сайжирч, бидний тоглолтыг судалсан байгаа. Гэхдээ манайх ч гэсэн зүгээр суугаагүй шүү дээ. Златан байна. Түүнийг Интерт үзүүлсэн амжилтууд нь ямархуу энтэй тоглогч вэ гэдгийг нь хангалттай харуулна. Самугийн орон зайг тэр хангалттай нөхөж чадна гэдэгт би итгэлтэй байна.
Багаа орхих тухай бодож байсан уу гэж үү, үгүйдээ яалаа гэж. Барса бол миний гэр орон. Хүн төрсөн гэртээ хамгийн аз жаргалтай байдаг шиг, би Камп Ноуд жинхэнэ аз жаргалыг мэдэрдэг.

Реал их олон шилдэг тоглогчдыг авсан. Тиймээс сонголт хийнэ гэдэг тэдний хувьд хэцүү байна байх.

Алтан бөмбөгийн тухайд  манай багаас л ямар нэгэн тоглогч авах нь зүйн хэрэг. Яагаад гэвэл бид түрүүлж болох бүх тэмцээнд магнайлсан шүү дээ. Мэдээж хэрэг би өөрийгөө ч үүнд багтааж байгаа л даа. Гэхдээ одоохондоо энэ талаар ярих болоогүй байна”

[http://sportnews.mn]

Tokyo Metro Posters

// August 6th, 2009 // 5 Comments » // broadcasting :D

Tokyo metro-goos sar bur anhaaruulga/sanuulga/huselt mayagiin sonirholtoi posteruud  gargaad baidiin. ene onii posteruud ni…

(more…)