Archive for Books

From Third World to First

// July 6th, 2010 // No Comments » // Books

Unshij amjaagui neg ni olj unshihiig zuvlie, Mongoloor orchuulagdsan bgaa, hevleliin chanar ni unen muu ch orchuulga ni sain bolson sanagdsan.
-niigem
-ediin zasag
-uls tur
-olon ulsiin hariltsaa
zeregee yaj avch yavj unuugiin Singa-g bii bolgoson talaar saihan bichsen durdatgal bailee.

manga

// April 12th, 2010 // 5 Comments » // Books

Manga  Farming, by Koshi Kawachi --

Manga  Farming, by Koshi Kawachi --

Manga  Farming, by Koshi Kawachi -- Manga  Farming, by Koshi Kawachi --

Manga  Farming, by Koshi Kawachi --

(more…)

stalin

// March 8th, 2010 // 5 Comments » // Books

stalin gesen 2 botiig 2weekend-eer unshij duusav. tun sonirholtoi nom sanagdav.

Stalin Orwell-iin 1984 deeer gardag niigemiig ter chigeer ni bii bolgoson um bna. Zohiolch Orwell-iin zohioliin temp-iig ene nomondoo bas ashiglasan sanagdav.

Baabar mun blog-iin “mongol” heleer orchuulsan ih saihan orchuulj :) . hampaanuud, haragdaach geh met ugs neleen orjee. Blogchidruu dairdag mongol helee hamgaalagch nar ene nom ruu neleen dairah bololtoi :D

unshuurtai l nom.

Пауло Коэльо – “Алхимич” Монголд

// December 12th, 2008 // 8 Comments » // Books

Хүн төрөлхтний хамгийн чухал ололтуудын нэг, Хүнийн эрхийн түгээмэл тунхаглалын 60 жилийн ойг энэ оны 12-р сарын 10 буюу Хүний эрхийн өдөр Нэгдсэн үндэстний боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын Парис хот дахь төв байранд хүндэтгэлтэйгээр тэмдэглэлээ. Дурсамжит энэ өдөр онцлох үйл явдлаар дүүрэн байсан аж. 1948 онд өнөөгийн улс орнуудын хөгжил, улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны тулгуур баримт бичиг болсон ХЭТТ-ын “төрсөн өдрийн” баярт 1948 онд ХЭТТ-ыг төслийг гаргасан хүмүүсээс эдүүгээ ганцаараа амьд сэрүүн байгаа хуульч, хатагтай Стэфани Хэссэл оролцсон байна.

Хүний эрхийн соёлыг дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Хатагтай Хэссэлд НҮБСШУБ/Бильбао шагналыг гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг бас нэгэн алдартан нээж үг хэлсэн нь дэлхийн 150 гаруй орны уншигчдын сэтгэлийг яруу сайхан зохиолуудаараа эзэмдсэн Бразилийн зохиолч, НҮБ-ын Энх тайвны элч, Пауло Коэльо байв.

Дашрамд хэлэхэд 100 сая хувиар дэлхий дахинаа хэвлэгдэн уншигчдын хүртээл болод байгаа Пауло Коэльгийн туужуудын хамгийн алдартай болох “Алхимич”-ийг БАЛ Паблишерс хэвлэлийн газраас Монгол уншигчиддаа шинэ оны бэлэг болгон Монгол хэлээр анх хэвлэн гаргаж байгаа юм байна.

“НҮБ-ын Энх тайвны элч, хүний эрхийг хамгаалагч, дэлхий дээр хамгийн олон уншигчтай энэ зохиолчийн хамгийн алдартай тууж “Алхимич”-ийг Монгол хэлнээ гэргах эрхийг нь авсандаа бид их баяртай байгаа” гэж БАЛ Паблишерс хэвлэлийн газрын захирал Л. Номин хэлж байна. Тэрээр цааш нь ярихдаа: “Коэльгийн бүх зохиолууд хүнд өөртөө итгэх итгэл, мөрөөдлөө биелүүлэн амьдрах, бүтээх эрч хүч, аз жаргалтай байх хүслийг өдөөж урам хайралдгаараа, хүний амьдралын сэтгэлд л орших мөн чанар, хүмүүний үнэт зүйлсийн тухай өгүүлдгээрээ олны талархалыг татсан байдаг. Бид “Алхимич” туужийг Монгол уншигчиддаа хүргэж байгаадаа сэтгэл өег байна. Энэ ном олон хүнд хүрч, олон хүнд урам хайрлаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна” гэлээ.

Пауло Коэльогийн “Алхимич” зохиол нийслэлийн номын худалдааны цэгүүдэд тун удахгүй хүргэгдэх юм байна.

[source: sonin.mn]

Limo ‘tank’ Yerunhii saidiig Al-Qaeda-gaas hamgaalna gene dee

// November 21st, 2008 // 2 Comments » // Books

Их Британийн засгийн газар илүү хамгаалалт сайтай БМВ хийцийн 10 машинаар паркаа сэлбэх гэнэ. Лондоны долоо хоног тутмын “Санди таймс” сонин эдгээр машиныг бүр “дугуйтай танк” хэмээн амжжээ. Эдгээр машиныг Их Британийн Ерөнхий сайд Гордон Браун болон түүний танхимын хамгийн нөлөө бүхий сайд нарт зориулж байна.
10 машин нийтдээ 2 сая фунт стерлингийн /3 сая орчим ам. доллар/ үнэтэй бөгөөд нэг нь 3 тоннын жинтэй ажээ.
12 цилиндртэй хөдөлгүүр бүхий БМВ-760S хийцийн хуягласан машиныг террористуудын аливаа халдлагаас зорчигчдыг хамгаалах учиртай нэн шинэ технологи хэрэглэн хийсэн байна.
Энэ машин тэвшний дор асч байгаа ямар ч галыг унтараах онцгой хийцийн төхөөрөгтэй ажээ. Орчин үеийн хоёр гранатын нэгэн зэрэг хүчтэй дэлбэрэлтийг тэсвэрлэх тийм байдлаар машины дээврийг бэхлэсэн байна. Хэрвээ химийн зэвсэг хэрэглэснийг машины тусгай төхөөрөг заасан тохиолдолд хүчилтөрөгч өгдөг химийн тусгай хамгаалалт ч байгаа ажээ.
БМВ бүх дөрвөн дугуйны гадуур хаймар хагарсан нөхцөлд цагт 50 км-ийн хурдтай явж чадах тийм байдлаар дугуйнуудын хийсэн байна.
Машин дор 15 кг-ийн жинтэй бөмбөгний дэлбэрэлтийг даахуйц тийм байдлаар машины дотор талыг тусгай хуягаар тоногложээ.
Шаардлага гарсан нөхцөлд машины хуягласан шилийг дотор талаас нь авч, гадагш гарч болох гэнэ.
БМВ машин цагт 210 км хурдалж чадна.
Асаалтын электрон систем нь машины цахилгааны системд бөмбөг залгасан эсэхийг бие даан шалгаж чаддаг нь бас нэг шинэлэг зүйл юм. Ингэснээр асаах үед машиныг дэлбэрэх боломжгүй болгож байна.
Учрыг мэдэх хүмүүсийн хэлж байгаагаар, шинэ хийцийн БМВ машинуудыг британийн засгийн газарт л нийлүүлж байгаа ажээ. Зорчигчдын аюулгүй байдлыг илүү сайн хангадаг эдгээр машин Букингемийн ордонд оногдоогүй бөгөөд хатан хаан хоёрдугаар Елизавета британийн уламжлалт гангаар хийсэн сонгодог “Бентли” машинаар л цаашид явах болж байна.

[source]

Current book

// February 21st, 2008 // No Comments » // Books