Archive for zugeer l

life is beautiful

// July 31st, 2010 // No Comments » // Movie, zugeer l

“La vita a bella ” буюу “Амьдрах сайхан ” киноны Гуйдо Орефисегийн дүрийг бутээсэн Италийн жүжигчин Роберто Бенигни улсынхаа “Ил Соле-24 Оре ” радиод ярилцлага өгчээ.Тэрбээр дээрх киноны зохиолыг өөрөө бичиж, найруулж, гол дүрд нь тоглосон юм. Уг кино 1998 оны дэлхийн кино наадмуудын 29 шагналыг хүртжээ.


-Хамгийн үнэтэй цагаа бидэнд зориулсанд талархал илэрхийлье?

-Баярлалаа. Бас гомдож байна. Та миний алтан цагийг үрэх гэж байна шүү дээ. Гэхдээ баярлалаа. Би эх орныхоо хамгийн алдартай радиод анх удаа ярилцлага өгч байна.

-Та 2005 оноос хойш уран бүтээл хийгээгүй байна. Юу хийж байна вэ?

-Хүссэн зүйлдээ цаг зарцуулж байгаа. Жишээлбэл, автомашинаараа хурдны замаар салхи татуулан давхиж, эрх чөлөөний салхийг амталж байна даа.

-Өөр зүйлд цаг зарцуулж байна уу?

-Өнгөрөгч онд хөл бөмбөгийн “Фиорентина” клубийнхээ тоглолтыг бараг л алгасалгүй үзсэн. Би төрөлх Флоренц хотынхоо багийг байнга дэмждэг юм. Тэд хэдий хожигдсон ч гэсэн би гомдож үзээгүй. Яагаад гэвэл “Фиорентина” “Ювентус” клубийг талбай дээр нь хожиж чаддаг цорын ганц клуб.

-Би “Ювентус”-ын фэн шүү дээ. Тэгэхээр бид дайснууд юм байна даа?

-Тийм байна. Италид фэнүүдийн хооронд харилцаанаас үүдсэн олон асуудал үүсдэг шүү дээ. Хэрэв бид хөл бөмбөгийн тухай илүү их ярилцвал сонсогчид үймээн үүсгэж ч мэднэ. Тэгэхээр энэ тухай ярих хэрэггүй болов уу.

-Яриагаа таны гайхалтай уран бүтээл рүү хандуулъя?

-Миний гайхалтай уран бүтээл гэж юу байхав. Үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чаддаг л бол хангалттай. Надаас илүү гайхалтай найруулагч, жүжигчид байна шүү дээ.

-”Амьдрах сайхан” киноны санааг хэрхэн олсон бэ?

-Би багаасаа л тэмдэглэл хөтөлсөн. Надад нэг жижигхэн дэвтэр явдаг юм. Би хаана ч явсан терсен санаагаа тэмдэглэдэг. Нэгэн өдөр Милан хотоор алхаж явтал “Амьдрах сайхан” киноны санаа төрсөн юм. Яахав, тэр санаагаа мөн л тэмдэглэж авсан. Тэгээд гэртээ очоод тэмдэглэлээ I эргүүлж суутал кино болох юм шиг санагдсан юм.

-Жүжигчдээ хэрхэн сонгосон бэ. Та өөрөө сонгосон уу?

-Гол дүрийн Жошуа, Жосед тоглох жүжигчдыг би шалгасан. Дорагийн дүрд тоглосон Николетта Брасчи бол миний эхнэр шүү дээ. Бид “Бяцхан чөтгөр”, “Жонни Стечино”, “Пинокио”, “Бар ба цас” болон бусад тайзны жүжигт хамтран тоглосон.

-Жошуагийн дүрээр юу илэрхийлэхийг хүссэн бэ?

-Энэ дүр бол хамгийн гайхалтай. Жоржио Кантарини чадварлаг тоглосон. Хэдийгээр тэр дөнгөж таван настай байсан ч үеийнхээ жүжигчдийг бишрүүлж чадсан юм.

-”Амьдрах сайхан” кинонд Гуйдо, Жошуа хоёр 1000 оноо цуглуулж чадвал танкинд сууж явах тухай гардаг. Та нацистуудад алуулахгүйгээр Жошуатайгаа аврагдаж болоогүй юм уу?

-Хэрэв би аврагдсан бол кино утгагүй болох байлаа. Харин нацистуудад хорлогдож, хүү Жошуа аврагдаж байгаа нь киноны хамаг утга учир нь юм. Зарим хүмүүс “Та үхсэн нь муухай” гэдэг. Гэхдээ энэ хэсэг хүний сэтгэлд хүрч чадсанаараа хамгийн гайхалтай.

-Та зохиолыг анхнаасаа ингэж дуусгана гэж телөвлөсөн үү?

-Үгүй дээ. Зохиол байх үед тегсгөл нь өөр байсан юм. Харин дунд хэсгээс эхлэн та бидний мэдэх төгсгөл хүртэл бүтээгдсэн. Зохиолоо өөрчлөхөд жүжигчид жаахан бүхимдалтай байлаа. Гэсэн ч өөрийнхөөрөө зүтгэсэн дээ. Би чинь их зөрүүд шүү дээ.


-Хэрэв зохиолынхоо дагуу бүтээгдсэн бол хэрхэн төгсөх байв?

-Гуйдогийн гэр бүлийг нэгэн герман офицер Ливи руу оргуулна. Тэгээд л тэндээ амар сайхандаа жаргана даа. Хэрэв би зохиолоо ингэж дуусгасан бол дараагийн ангийг нь бүтээхээр төлөвлөж байх байсан. Гэвч санаа минь өөрчлөгдсөн юм.

-Одоо яагаад хоёрдугаар ангийг нь бүтээж болохгүй гэж. Жошуа том болчихсон шүү дээ?

-Би хоёрдугаар ангийн тухай бодож байсан. Хэрэв бүтээхээр болвол Жошуаг гол дүрд нь тоглуулна гээд цаасан дээр хүртэл бичиж үзсэн. Бүтээсэн тохиолдолд нэгдүгээр ангийнхаа амжилтыг хэзээ ч эвдэхгүй болов уу. Яагаад гэвэл нэгдүгээр анги нь цаг үетэйгээ зохицож чадсан бүтээл.

-Таны бодсоноор бол өнөө үед Жошуагийн амьдралын тухай кино амжилт олохгүй гэж үү?

-Магадгүй. Учир нь өнөө үед тоон технологи ашиглан бүтээгдсэн зөгнөлт уран сайхны кино хүчээ авсан байна. Та “Бокс Оффис”-ыг тэргүүлж байгаа кинонуудыг хар л даа. Дийлэнх нь тоон технологи ашигласан байгаа биз.

-Тэгвэл “Амьдрах сайхан” кино шиг романс бүтээлүүд зах зээлээс шахагдаж байгаа юм уу?

-Хатуухан хэлэхэд тийм. Яахав, энэ нь нэг их удаан үргэлжлэхгүй л дээ. Эцсийн бүлэгт хүний гол чанар бол сэтгэл шүү дээ. Тэгэхээр 15 жилийн дараа. Магадгүй 25 жилийн дараа романс төрлийн кино хүчээ авах л болно. Хүн гэдэг чинь нэг зүйлдээ үнэнч байдаггүй юм.

-Тэгэхээр хоёрдугаар ангийн тухайд бодох хэрэггүй нь ээ?

-Тиймээ. Хэзээ ч бүтээгдэхгүй. Яагаад гэвэл “Амьдрах сайхан” кино тэр олон шагнал, амжилттайгаа л үлдэг.

-Та уг киноноос үзэгчдийг юу олж, мэдрээсэй гэж хүссэн бэ?

-Хүн бүхний амьдрал өөр. Тэгэхээр амьд явах хэчнээн их хувь тавилан болохыг ойлгоосой гэсэн юм. Хэдийгээр амьдрал хэцүү байсан ч аль болох гэрэл гэгээтэй зүйлсийг бодвол болох нь тэр.

-Та киноныхоо төгсгөлд 1000 оноогоо цуглуулж чадаагүй. Харин бодит амьдрал дээрээ?

-Би ердөө 500 гаруй оноо цуглуулсан гэхэд болно. Цаашид олон зүйлийг хийхийг хүссэн. Тиймдээ ч эхнээс нь биелүүлж явна. Мөн амьдрал ид дундаа үргэлжилж байгаа юм.

-”Амьдрах сайхан” кино амжилтанд хүрсэн нууц?

-Ердөө сайхан мөрөөдөл, сайн төлөвлөгөө юм. Надад Италиин тайзны жүжгиин найруулагч Алессандро Бурнико олон зүйлийг зааж, зөвлөдөг байлаа. Энэ хүн намайг ийм амжилтад хүрэхэд гол үүргийг гүйцэтгэсэн юм. Тэр хэлэхдээ “Хэнээс илүү мөрөөд, бас төлөвлө” гэдэг байв. Түүнээс үлгэрлэж мөрөөдөмтгий, сайн төлөвлөгөө зохиож сурсан гэхэд болно. Бурнико Ром хотын нэгэн жижигхэн театрын найруулагч шүү дээ.

-Тэр таны багш байж дээ?

-Тиймээ. Түүнээс сайхан сэтгэл, ихэмсэг төрх гээд л жинхэнэ итали эр хүний дүрийг харж болно.

-Нээрэн таныг жинхэнэ итали эр хүн гэж дуудаж байхыг мэдэхгүй юм. Харин танаас нэр хүнд муутай жүжигчид ийн нэрлэгддэг. Энэ тухай ямар бодолтой байна?

-Эр хүн итали, франц байх нь хамаагүй. Харин эр хүн шиг л байх нь чухал. Намайг тэгж дуудах үгүй нь сонин биш. Би хэтэрхий хөгжилтэй, их зангүй нь тэрхүү нэрийг зүүлгэхгүй байгаа юм. Гэхдээ хөгжилтэй байсан нь дээр биз дээ.

-Харин Холливуд таныг Италийн Чарли Чаплин гэдэг байх аа?

-Намайг тэгж нэрлэхэд бахархалтай санагддаг. Би чинь гайхалтай жүжигчний өчүүхэн хэсгийг дуурайж.

-Та урлагийн ертөнцөд хөл тавьж байхдаа Чарли Чаплинийг дуурайж, олныг шуугиулж байсан биз дээ?

-Баярлалаа. Танд ч гэсэн таалагдсан юм уу. Тухайн үед түүнийг дуурайх нь мода байсан гэх үү дээ. Би багадаа түүний тоглосон киног үзээд үнэхээр их инээдэг байсан. Бүр түүний тухай зүүдэлсэн удаатай. Эмээ маань заримдаа загнадагсан. Тэр үед огт тоосон шинжгүй дахиад л киног нь үзнэ.

-Таны нэрийг эмээ тань өгсөн гэсэн. Юу гэсэн утгатай вэ?

-Би төрөөд хоёр ой хүртлээ алхаж, ярьж чаддаггүй байлаа. Тэгээд л эмээ маань энэ нэрийг хайрласан юм. Бенигни гэдэг нь амьдрал хүсэгч гэсэн утгатай.

-Таныг “Амьдрал хүсэгч” гэсэн нэртэй ном бичиж байгаа гэж сонссон?

-Аан. Бичих гэж оролдож байгаа. Гэхдээ өөрийнхөө нэрний утгаар нэрлэхгүй байх. Тэгэхээр би өөрийнхөө тухай бичнэ гэсэн үг биз дээ. Хүмүүст би сонирхолгүй санагдана. Учир нь миний тухай олон ч нийтлэл бичигдсэн. Тэгэхээр хүний мэдэхгүй зүйлийг бичих нь зөв.

-Найруулагч, жүжигчдийн бичсэн номыг уншихад яг л кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Ном бичсэнээс кино зохиол нь дээр биш үү?

-Та их хэмжээний мөнгөний тухай төсөөлж байна. Миний хувьд кино бүтээсэн. Харин хүн номноос өөр зүйлийг олж хардаг юм. Тиймдээ ч одоог хүртэл ном уншдаг хүн цөөрөөгүй байна. Би 13 настай байхдаа бүрэн уншиж сурсан. Үеийнхнээсээ хоцрохгүйг хичээж, цаг тутамд ном уншдаг байлаа.

-Одоо тэр үеийнх шиг хүүхэд харагдахгүй байна?

-Яахав, орчин нь нөлөөлж байгаа юм. Бидний үед интернэт байсан бол олон ч хичээлийн шалтгалтыг онц өгнө дөө.

sonin.mn ees chireed irev

Tokyo

// May 29th, 2010 // 2 Comments » // zugeer l

zarim neg medee

// May 24th, 2010 // No Comments » // zugeer l

1994-onii TIME setguuliin nuur

Daraagiiin medee:

Google has just announced that it will provide encrypted searching. That means that your ISP (and people on your network) won’t be able to see what you’re searching for, though Google still will, and the government can still subpoena your search history from them.

http://googleblog.blogspot.com/2010/05/search-more-securely-with-encrypted.html

Daraagiiin medee:

SOOON gesen

.

// April 23rd, 2010 // 1 Comment » // zugeer l

oiriin ued bolon 2day

// October 6th, 2009 // 5 Comments » // Run SE Run, Today's special, zugeer l

ungursun amraltaar terelj orj heden zurag avch amran ochij uzie gej bodoj bsan sumee uzev. namariin uner saihan bailee tend. /zuragiig havsraltaas uzne uu/

unuudur urt udaan nastai geree baiguulagdav, eserguutseh humsuud ch zunduu l bailee, minii huvid demjigchiiin tald bair suuritai bailaa gej /aimaar % nemer oruulsan baigaa biz :D /, ih baga hemjeegeer tend idej uuh asuudal garah ni oilgomjtoi um chin ajiliig ali boloh hurdan ehluulvel ajiliin bair, ded butets, dagaldah biz-uud, undur tuvshinii bolovson huchin, govi nutgiin hugjiliig dagaad  tsuljilt buurah(jaahan haduursan baij magad), tsuljilt buursnaar tsetseg nogoo delgerch nuur tsuurum bii bolj zagas jaraahai urjij usnii shuvuud zunjaad….. geh met olon saihan zuils bii boloh niiguurtai bgaa gej bodood bgaa.

az jargalaar duuren negen heviin amidral maani unuudur haa neg taaralddag baidag taagui uur amisgaltai unguruv /deerh paragraphiig es tootsvol/aminii bolon albanii asuudaluudaa gej

2 doloo honogiin umnu neg sain naiz maani ger buleeree japanaas irj hamt terelj orj amarsan um bna, bas Lemons-iin C1 deerh togloltiig uzev, taalagdav, 5 dahid biclegiig ni uzeh gesen bolovch c1 huviariin daguu nevtruulegee tsatsasangui./c1 deer huleen zorigt ner devshigchiin neeltiin uil ajilgaag ehnees ni duustal “shimten” uzej taarav:P/

za huu uur chin, aan tiin voice recorder deeeeer avsiin kr-ees,  blog oo audio buyu podcast mayagaar hutluye gej bodood. tegsen bodloo minii duug sonsood haa neg zochildog hamag amitadaa urgeechih um bolov uu geed boliv.

bas unuudur ene bichlegiig uzev. Z gishuuntei aimaar sanal niilev. humuus neg taliig bairsan zahialgt setguul zui/ingej heldeg biluu ui gedeg bilee/-gees avsan medeelel deeree tulguurlaj neg tuilshirah handlaga mash ih ajiglagdaad baidiin /gadaad bgaa bolon mongold bgaa humuus/ zahialagt bolon irgenii setguulzuigees arai amidrald oir medeelel olj avna gej bodood baidiim jishee twitter.com bol hamgiin turgen shuurhai medeelel tugeegch bolood bgaa sh dee delhiin hemjeend/irand bolson uimeenii talaar twitter-ees hamgiin hurdan medeelel avch baisan talaar NEEH tom ulsiin NEEH tom humuus medeelel hiisen baisaniig unshij bsan um/

suuliin ued chin Saturnus – Veronika Decides To Die/Paulo Coelho-iin nomoor nerelsen album um bna lee/, Gomez – A New Tide(negen duug ni havsragav), Beatles remaster hiigdsen albumuud geh metiig l bainga sonsoj bna daa.

kinonii huvid setgel hudlugsun kino oird uzsengui <Into the Wild> -iig dahin uzev. uzuushtei kino shuu.

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Taalagdav

// October 2nd, 2009 // No Comments » // zugeer l

chinii hureh amjilt tusuululuur chin hyazgaarlagdana

// September 14th, 2009 // No Comments » // zugeer l

hervee nisej bna geed tusuulj chadval niseh amarhan sh dee yag kiwi shig :D

blog of the day

// July 17th, 2009 // No Comments » // zugeer l

1 iim blog olov

Mongol TV

// July 12th, 2009 // No Comments » // zugeer l

Mongol TV geed HD-geer nevtruuleg ee tsatsdag shine TV-tei bolj, TV-nuud bugd ingej gardag bolchihvol ch saihan bna shuu

friend

// July 3rd, 2009 // 1 Comment » // zugeer l

Жирийн найз зочин болон гэрт ирдэг. Жинхэнэ найз хөргөгчийг чинь онгойлгон, хоолоо өөрөө олж иддэг.

Жирийн найз чиний уйлахыг чинь хэзээ ч хараагүй. Жинхэнэ найз нулимсанд чинь норсон мөртэй байна.

Жирийн найз ээж аавын чинь ч нэрийг мэддэггүй. Жинхэнэ найз тэдний чинь утасны дугаарыг утсандаа хадгалаастай.

Жирийн найз гэрт чинь уригдахдаа винотой ирнэ. Жинхэнэ найз урд нь ирээд хоол хийхэд туслан, дууссаны дараа цэвэрлэхэд чинь туслана.

Жирийн найз унтсан хойно нь залгахад уурлана. Жинхэнэ найз яагаад утасдаагүй удсан юм бэ хэмээн загнана.

Жирийн найз амьдралын асуудлуудыг чинь сонсох гэж хичээнэ. Жинхэнэ найз асуудлуудад чинь туслахаар эрмэлзэнэ.

Жирийн найз романтик явдлуудыг чинь сонсох гэж чармайна. Жинхэнэ найз романтик явдлыг чинь сонсоод чамайг сүрдүүлнэ.

Жирийн найз маргах төдийд л харилцаагаа таслана. Жинхэнэ найз гар зөрүүлсэний дараа ч утсаар ярина.

Жирийн найз асуудал тохиолдох болгонд чамайг хажууд байх ёстой гэж бодно. Жинхэнэ найз чамд асуудал тулгарах болгонд хажууд чинь байх ёстой гэж итгэнэ.

Хэн чиний жинхэнэ найз вэ?

Baika-iin blogoos zuvshuurulguigeer huulchihlaa :D [eh survalj: http://mangarman.blogspot.com/]

3/18

// March 18th, 2009 // No Comments » // zugeer l

Ванны алчуур

// March 1st, 2009 // 5 Comments » // zugeer l

хэрвээ ванны алчуур хэлтэй байсан бол бөөн гомдол хэлэх байсан байх даа. Жишээ нь

  • хүнд нөхцөл дахь алчуурны эрх ашигийг хамгаалая
  • алчуурыг хил давуулан наймаалах хүнд гэмт хэрэгийг таслан зогсооё
  • хөгжлийн бэрхшээлтэй алчууруудын эрхийг хамгаалая

гэх мэт

ene hen be

// January 8th, 2009 // 6 Comments » // zugeer l

Venice

// December 3rd, 2008 // 3 Comments » // zugeer l

Venice saihan hot shuu, tegj bgaad neg ochino oo.

delhii sanhuugees bolj hyamraad

thai-d uls turuus bolj hyamraad

mumbai-d terror-uud hyamruulaad

mongol-d benzin tegsenee odoo hansh unaltaas bolj hyamraad ehelj baihad venice l gantsaaraa uldeh geed bsan bololtoi gyals uerlej hyamrav.

gehdee irgediin setgel sanaa ni uudrug baih shig bna doo doorhi zuragnaas bol.