Archive for classic

Үзүүштэй кино – Говийн зэрэглээ

// September 19th, 2008 // 2 Comments » // Movie, classic, Зөвөлгөө

Миний хувьд монголын хамгийн шилдэг кино. Тухайн үедээ Oscar-т дэвшисэн бол шууд авах байсан биз. :) Учиргүй их үйл явдал өрнөл зангилаа тайлал гэх мэт зүйлс байхгүй зүгээр л тухайн үеийн нийгмийн нэг хэсэг болон жирийн хүмүүсийн жирийн өдөр тутамын амьдралыг харуулсан хэрнээ гайхалтай сор бүтээл болсон.

Гүүгэл ухаж энэ киноны талаар ганц 2 ярилцлага олсоны зарим нэгийг хэсгийг хавсаргав аа.

Доржсамбуу - “Арслан”

Доржсамбуу бол мундаг найруулагч. Дэлхийн сонгодгуудаас, тухайлбал “Нора”-г Монголын тайзнаа анх тавьсан хүн. Тэгсэн хэрнээ дүрд ордог. Кинон дээр Арслан Хашхүү захирлыг модонд хүлж хонуулчихаад, Номинд загнуулаад холбооноос гараад явж байгаа хэсэг байдаг даа. Тэр зургийг авах үед Доржсамбуу “Дугуйгаа өшиглөчихвөл хөлөө хугалчих байх даа” гэснээ “Өө, энэ хувинг энд тавьчихъя. Хувинд л уураа гаргасан хүн байгаа биз” гээд хувин тавьж байгаад өшиглөсөн. Тийм жаахан юмаар өөрийн дотоод ертөнцийг үзэгчдэд нээж чаддаг хүн байсан.

Цэвээнравдан – “Ангийнбайцаагч”

Ленинградын Театр хөгжим киноны дээд сургууль төгсөхдөө Соёлын яамны сайдад “Намгүй байхад урлаг байсан юм” гэж хэлснээс Дундговийн соёлын ордон руу хөөгдөж,архи балгаж үдэшлэг тасалснаас Дэрэн сум руу клубийн эрхлэгчээр туугдаад дөнгөж сая унаган театр Улсын хүүхэлдэйн театртаа буцаж ороод байсан юмсанжээ 80 онд…

romanian rhapsody

// May 27th, 2008 // 2 Comments » // classic

Гончигсумлаа гуайн 90 насны ойн тоглолтыг дуурьд үзэж билээ хэдэн жилийн өмнө. Тансаг тоглолт болсон. MNTV-гээр дараа нь гарсан гэсэн бичлэгийг нь олж авхиймсан гэж бодоол яваа. Тэнд нэг морин хийлч залуу би буруу санаагүй бол энэ  romanian rhapsody -ийн нэг хэсгийг аймаар тоглож билээ.

Classic

// March 31st, 2008 // 4 Comments » // Run SE Run, classic

Mozart-iin Pachelbel’s Canon in D Major gedeg neg gaihaltai buteeliig ene zaluu neeree bas l sonsuushtai dajiine ee


(more…)