Их Британийн засгийн газар илүү хамгаалалт сайтай БМВ хийцийн 10 машинаар паркаа сэлбэх гэнэ. Лондоны долоо хоног тутмын “Санди таймс” сонин эдгээр машиныг бүр “дугуйтай танк” хэмээн амжжээ. Эдгээр машиныг Их Британийн Ерөнхий сайд Гордон Браун болон түүний танхимын хамгийн нөлөө бүхий сайд нарт зориулж байна.
10 машин нийтдээ 2 сая фунт стерлингийн /3 сая орчим ам. доллар/ үнэтэй бөгөөд нэг нь 3 тоннын жинтэй ажээ.
12 цилиндртэй хөдөлгүүр бүхий БМВ-760S хийцийн хуягласан машиныг террористуудын аливаа халдлагаас зорчигчдыг хамгаалах учиртай нэн шинэ технологи хэрэглэн хийсэн байна.
Энэ машин тэвшний дор асч байгаа ямар ч галыг унтараах онцгой хийцийн төхөөрөгтэй ажээ. Орчин үеийн хоёр гранатын нэгэн зэрэг хүчтэй дэлбэрэлтийг тэсвэрлэх тийм байдлаар машины дээврийг бэхлэсэн байна. Хэрвээ химийн зэвсэг хэрэглэснийг машины тусгай төхөөрөг заасан тохиолдолд хүчилтөрөгч өгдөг химийн тусгай хамгаалалт ч байгаа ажээ.
БМВ бүх дөрвөн дугуйны гадуур хаймар хагарсан нөхцөлд цагт 50 км-ийн хурдтай явж чадах тийм байдлаар дугуйнуудын хийсэн байна.
Машин дор 15 кг-ийн жинтэй бөмбөгний дэлбэрэлтийг даахуйц тийм байдлаар машины дотор талыг тусгай хуягаар тоногложээ.
Шаардлага гарсан нөхцөлд машины хуягласан шилийг дотор талаас нь авч, гадагш гарч болох гэнэ.
БМВ машин цагт 210 км хурдалж чадна.
Асаалтын электрон систем нь машины цахилгааны системд бөмбөг залгасан эсэхийг бие даан шалгаж чаддаг нь бас нэг шинэлэг зүйл юм. Ингэснээр асаах үед машиныг дэлбэрэх боломжгүй болгож байна.
Учрыг мэдэх хүмүүсийн хэлж байгаагаар, шинэ хийцийн БМВ машинуудыг британийн засгийн газарт л нийлүүлж байгаа ажээ. Зорчигчдын аюулгүй байдлыг илүү сайн хангадаг эдгээр машин Букингемийн ордонд оногдоогүй бөгөөд хатан хаан хоёрдугаар Елизавета британийн уламжлалт гангаар хийсэн сонгодог “Бентли” машинаар л цаашид явах болж байна.
21st Nov, 2008
Limo ‘tank’ Yerunhii saidiig Al-Qaeda-gaas hamgaalna gene dee
Responses
Al-Qaeda jiriin irgediig l ustgaj chadahiim bn deedesuud bol uhehguim bn l doo
mashinii huwid bol heleh ug algoo
By: ganaa on November 21st, 2008
at 6:21 am
zurag ni saihan amitan bgaaz
By: SE on November 25th, 2008
at 1:22 am
Leave a response
Categories
- Bizzz
- Books
- broadcasting :D
- classic
- Code
- Cool
- Football
- Funny
- History
- hmmmm
- IT
- Linux (Don't fear the penguins)
- Movie
- Music
- new album
- Opensource
- Orders
- Others
- Out of "Box"
- Photo's by SE
- Photos
- Rock
- run lola run
- Run SE Run
- Security
- Techie
- Today's special
- Uncategorized
- Webnuud
- WhereAmI
- zugeer l
- Зөвөлгөө