26th Jul, 2008

Banksy

Лондон хотын гудамж талбайд шүршдэг будгаар зураг зурж үлдээдэг үл мэдэгдэх зураачыг хайж байна. Английн Дэйли Мэйл сонинд бичсэнээр тэр өөрийнхөө зургийн доор Бэнкси гэж гарын үсгээ зурдаг байна.
Бэнкси гэж хэн болох, хаана амьдаргийг хэвлэлийнхэн төдийгүй, цагдаа нар, хотын захиргааныхан мэдэхийг хүсэж байгаа юм. Тэр сүүлийн 10 жилийн турш хотын захиргааныханы гол дайсан нь болжээ. Бэнкси шөнийн цагаар Лондон хотын гудамж талбай, өндөр байшингийн хана туурган дээр улс төрийн өнгө аястай зураг зурдаг байна. Орчин үеийн дүрслэх урлаг судлаачид түүнийн бүтээлийг өндөр үнэлж, зургийг хуулбарыг нь дуудлага худалдаагаар худалдан авдаг байна. Чарли Эдвардс ч бас өөрөө зураач бөгөөд тэр Бэнксигийн зурсан зургийг хуулбарлан авч зардаг байна.
Ханан дээр зурсан нисдэг тэрэгний зурагийн хуулбар 2000 долларын үнэ хүрч байсан. Харамсалтай нь байшингийн ханыг салгаад зарж болдог байсан бол илүү үнэ хүрэх байсан. Чарлигийн урлан байдаг дүүрэг тэр чигээрээ дүрслэх урлагийн мужзей болж хувирсан байна. Лондон хотын гудамжинд зураг зурах хориотой байдаг тул Бэнксигийн бүтээлийг хотын захиргааныхан арилгадаг байна. Энэ хятад хоолны газарын дээр зурсан зураг 600 мянган доллараар үнэлэгджээ. Гэвч хятад тогооч үүнийг огтхон ч ойшүүзж үзэхгүй байгаа бөгөөд миний хувьд энэ бол ямар үнэ цэнэгүй гэж хэлж байна. Лондоны дуудлага худалдааны төвийн ажилтан Гаррет Уильямс харин Бэнксигийг зургийг өндөр үнэлэж байна. Хэдэн сая долларааро үнэлэгдэх зураг зурсан уран бүтээлч бусдаас нуугдаж амьлдарч байсан тохиолдол түүхэнд гарч байгаагүй юм. Английн Дэйли Мэйл сонин сүүлчийн дугаартаа Бэнксиг олсон гэж мэдээлсэн ч түүний найз Чарли үүнийг нотлохгүй байгаа юм. Бэнксигийн зургийн хуулбарыг зардаг дэлгүүийнхэн хэвлэлийнхэнтэй харьцахаас татгалзаж сэтгүүлчдийг дотогш нэвтрүүлдэггүй байна. Зураач Чарли Эдвардс Би түүнийг олон удаа харсан. Гэхдээ царайг нь дүрслэн хэлэхэд бэрх байна гэж сурвалжлагчитд ярьжээ.

zarim neg buteeluud ni:

Responses

whaaaaaaahaaha yaadag zolig ve? gehdee bas l ovoo gar bnshdee

za dream ee zahih gants l zuil bna, hotiinhoo hedhen baishin deer bitgii saraachiad hachihaarai :D

За энэ нөхөр чинь биднуусийн бахархал болох хүн байна даа.

hehe

huuuh ene hunii zurgiin flickr-g uzej baisiim baina teel anh haraal durlasan, bi hi5, forum ene teriinhee zurgiig ene hunii zuragnaas avaachaad naachdiishde, tegsen iim uchirtai baisiimbii. hmm sonin yuma. Sumiyaagiin heldgeer l yostoi l baharhmaar yuma

Leave a response

Your response:

Categories