Японы Осака хотод байрладаг Genepax компани усаар ажилладаг машин зохион бүтээсэн байна. Усаар ажилладаг машин нь 1 литр усаар цэнэглэгдээд 60 минутын турш 80 км цагийн хурдтайгаар давхих хүчин чадалтай байна. Зохион бүтээгчдийн мэдээлснээр энэ машин нь ундны, гол нуурын, далай тэнгисийн, тэр яч бүү хэл борооны усаар ч ажиллах боломжтой байна. Машины хөдөлгүүр нь уснаас ус төрөгч, хүчил төрөгчийг нь ялган авч шатахуун болгон хувиргадаг. Усаар ажилладаг энэ машин нь хүрээлэн байгаа орчинд хортой хий ялгаруулдаггүй давуу талтай байна. Японы Genepax компанийхан усаар ажилладаг энэ машиндаа патент авах юм байна. Үүний дараа усаар ажилладаг машиныг олноор үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Хэрвээ ингэвэл хүн төрөлхтөн түлш шатахууны үнийн дарамтаас ангижирах юм.
eh survalj ni Montsame shuu ![]()