Хэрэглэгдчийнхээ тоогоор дэлхийд дээгүүр ордог YAHOO портал сайтыг Майкрософт компани худалдан авах санал гаргасан билээ.Хувьцааны үнэ ханшаа тохиролцож чадаагүй тул энэ хоёр компаний хооронд хийгдсэн яриа хэлэлцээр амжилтгүй болсон юм. YAHOO сайтыг Майкрософт компанид худалдах асуудлаар дахин хэлэлцээр хийхгүй гэж YAHOO сайтын удирдлагууд мэдээлсэн байна. Харин өөрийн өрсөлдөгч GOOGLE сайттай зарлал сурталчилгаа солилцох тухай гэрээ байгуулах гэж байна. YAHOO, GOOGLE сайтынхан хамтран ажиллах тухай тунхаглалд баасан гаригийн орой Нью Йоркийн хөрөнгийн бирж хаагдахаас өмнө гарын үзэг зурах юм байна. 2008 оны 2 сарын 1 нд Майкрософт компани YAHOO сайтыг худалдан авах санал гаргаж байсан юм. Тухайн үед Yahoo компаний нэг ширхэг хувьцааг Майкрософтийнхон 31 доллараар үнэлжээ. Харин YAHOO ийнхан энэ саналаас татгалзаж байсан юм.
