Майкрософт корпорацийг хамтран байгуулагч, тэрбумтан Поль Аллен Дэлхийн хоёрдугаар дайны үеийн таван өөр орны онгоцуудын ховор цуглуулгаараа шинэ музей нээн олон нийтэд үзүүлэх гэж байна.
Дэлхийн хоёрдугаар дайнд оролцогч Герман, Орос, Япон, Британи болон АНУ-ын хамгийн шилдэг 15 сөнөөгч онгоцыг үзэх боломжийг “Флайн Херитэж Коллекшн” музей олгох гэнэ. Тус музей “Д”-өдрөөс /Францын Норманд хот руу холбоотнуудын цэргүүд цөмрөн орохоор дайрч эхэлсэн өдөр/ хойш 64 жилийн дараа буюу энэ баасан гаригт нээгдэх юм. Сиэтлээс хойш 40 километрт Эверет хотын Пейнийн талбайд уг музей нээгдэх ажээ. Алленийн эцэг дайралтын үеэр Омаха далайн эрэг дээр хоёр ч удаа газардаж байжээ. Аллен өнгөрсөн арван жилд нисэх боломжтой, сайн хадгалагдан үлдсэн 15 онгоцыг худалдан авчээ. Тэдгээр онгоцын дунд Дэлхийн хамгийн анхны пуужин харвагч онгоц Германы Мессершмитт 163Б, Европт агаарын дайнд ялсан гавьяатай Хойд Америкийн П-51Д мустанг, дэлхийн хамгийн анхны стратегийн байлдааны Японы Мицубиши А6М3-22 Зеро-Сен онгоц зэрэг байгаа ажээ. Аллен 1975 онд багын найз Билл Гейтстэй хамт Майкрософт корпорацийг байгуулжээ. Дэлхийн хоёрдугаар дайны онгоцууд Аллен болон “SE” 2-ийн анхаарлыг маш их татдаг аж.
[Web ni]