4th Jun, 2008

“Майкрософт” Монголд юу өгөх вэ

Unuudur sonin deer iim niitlel garsan baih um

Интернэтийн сайтын шинэ мэдээллүүдээс өнгөрсөн долоо хоногт уншигчдад хамгийн их хүрсэн нь Монголын Засгийн газар, “Майкрософт” компанитай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн тухай байв.

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан тухай сонин хэвлэлд гарсан албаныдуу хэллэгтэй дээрх мэдээг гадаад, дотоод дахь монголчууд нэлээд сонирхжээ. Сонирхоод зогсоогүй интернэтийн уншигчид цөөнгүй сэтгэгдэл үлдээсэн байна. Тэдний сэтгэгдэл бичих сэдэвтэй холбоотой учраас заримаас нь иш татъя. “Монгол Улс дэлхийн мэдээллийн технологийн хөгжилтэй хөл зэрэгцүүлэн алхаж байгаад баяртай байна.

Дэлхийн номер нэг программ хангамжийн компани болох “Майкрософт” Монголын хөгжилд хувь нэмэр оруулна” гэхчлэн олзуурхсан уншигч цөөнгүй. Гэхдээ дээрх хамтын ажиллагаанаас болгоомжилсон дэмжсэн саналаас бүр ч олон. Тухайлбал:

-Үүнийг бодох л асуудал. ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнээрээ, урд хөршөөсөө эдийн засгийн хараат байдаг Монгол Улс “Майкрософт”-оос программ хангамж, мэдээллийн технологиороо хараат болох хэрэг үү. Тус компани нэг л өдөр программынхаа үнийг ялимгүй нэмэхэд л Монголын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлнэ гэсэн үг.

Европоос:
-Оpen Source (чөлөөт, нээлттэй эх кодын программ) ашигласнаар төрийн байгууллагуудын зардал буурна. Дээр нь энэ программыг ганц компани биш, дэлхийн өнцөг булан бүрт хэрэглэж, хөгжүүлж байгаа болохоор мөнхөд оршино.

Программист:
-Оpen source тал дээр жаахан хөгжүүлж байгаад “Мicrosoft”-ыг урихгүй дээ. Хэтэрхий яарсан алхам байна. Санамж бичигт хоёр тал хэрхэн хамтарч ажиллахаар тусгасан байгаа юм бол хэвлэлийнхэн сонирхож үзээсэй. Энэ мэтчилэн уншигчид санал бодлоо ирүүлжээ.
“Майкрософт”-той манай Засгийн газрын хамтарч ажиллахын ач холбогдол хийгээд санамж бичигт тусгасан асуудлын талаар Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Нямхүүтэй ярилцлаа.

-Дэлхийн том компанитай хамтран ажиллахаар болсныг олзуурхахаасаа илүүтэй болгоомжилж хүлээн авч байгаа хүн цөөнгүй байна. “Майкрософт”-той хэрхэн хамтарч ажиллахаар болсон бэ?
-”Майкрософт”–ын бүтээгдэхүүн, технологийг Засгийн газар, боловсролын салбарт хэрэглэх хийгээд үндсэн таван чиглэлээр хамтарч ажиллахаар болоод байгаа. Нэгдүгээрт, цахим засаглалыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана. Хоёрдугаарт, гол бүтээгдэхүүнийг нутагшуулах буюу компьютерийн программыг монгол хэлээр гаргана. Гуравдугаарт, боловсролын салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэх, дөрөвдүгээрт, манайхаас гаргасан сэдвийн хүрээнд “Майкрософт”-аас сургалт авах боломжтой. Тавдугаарт, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана.
Тус компанитай хамтарч ажилласнаар нэг сумаар хоёр туулай буудаж болох юм. Нэг талаас мэдээллийн технологийн давуу талд түшиглэн реформ хийх боломжтой болж байгаа. Нөгөө талаас суурь харилцаагаа сайжруулах чиглэлд “Майкрософт”-ын туршлагыг нэвтрүүлэх нь ач холбогдолтой.

-Засгийн газар болон боловсролын салбарт хамтарч ажиллах асуудлуудын хамгийн чухал нь үнийн санал байгаа. Манай талын үйлчилгээ авахтай холбоотой үнийн саналыг хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-”Майкрософт” боловсролын салбарт маш их хөнгөлөлт үзүүлдэг. Энэ утгаараа манай боловсролын салбарт үйлдлийн системийн лицензийг компьютер тутамд 2-4 ам.доллараар бодож өгөх боломжтой гэсэн. Түүнчлэн хоёр программыг нийлүүлээд 330-400 ам.долларын үнээр лицензжүүлж болно гэж байгаа. Боловсролын салбарын хувьд шүү дээ. Энд хамгийн чухал ач холбогдол нь буй юм.
Засгийн газрын компьютерийг програмжуулах үнийн санал дээр тохиролцож чадаагүй байна.

-Компьютерийн хэлийг монголчлоход бас тусална гэж байгаа биз дээ?
-Windows-2009-ыг монголчилж эхлэх боломжтой. Зөвхөн эх нутагтаа амьдарч байгаа 2.7 сая хүн амаас гадна нийт монгол үндэстний хэмжээнд монгол хувилбар байх нь хэрэгтэй. Нэг талаас “Майкрософт”-ынхон энд зах зээл байна гэж үзэж буй. Нөгөө талаар энэ нь 8-10 сая монгол үндэстэн эх хэлээрээ нэгдэх давуу талыг бий болгож байгаа хэрэг.

-Өнөөдөр Open Source-ийг хэрэглээд болоод байхад яагаад заавал “Майкрософт”-ын программ хэрэглэж, мөнгө зарах ёстой гэж. Түүний оронд одоогийн хэрэглэж байгаагаа хөгжүүлэх нь дээр биш үү гэх хүн цөөнгүй байна?
-Дэлхий нийтийн хөгжлийн хандлагаас ажиглахад мэдлэгт тулгуурласан эдийн засаг илүү урт наслахаар байна. Эрин зуунд оюуны өмч болон эдийн бус баялагт суурилсан хөгжил чухал байгаа.
Мэдлэг, мэдээлэл багатай хүмүүсийн ойлгож байгаа шиг өнөөдөр бид мөнгөө багтааж ядсандаа “Майкрософт”-ыг хэрэглэх гээд байгаа юм биш. “Майкрософт” ч АНУ-ын хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй компани учраас манайх шиг жижиг орноос авах лицензийн төлбөрт шунах ойрын зорилттой биш байх. Шударгаар хамтарч ажиллахыг хүсэж байгаа. Тус компанид төлж байгаа нэг ам.долларын лицензийн төлбөр эргээд тухайн улсынхаа үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээг найман ам.долараар нэмэгдүүлдэг гэсэн судалгаа байдаг.

Ингэснээр дэлхийн тогтсон эдийн засагт нэгдэн орж, оюуны өмчийн үнэлэмжийг хүлээн зөвшөөрөх талаасаа чухал ач холбогдолтой гэж хэлж болно. Бид нэг хэсэгтээ уул уурхайгаараа амьдрах л байх. Гэхдээ цаашид мэдлэгт тулгуурласан эдийн засаг, мэргэжсэн нийгэм рүү хөгжихөөс аргагүй. Ингэхийн тулд одооноос оюуны өмчийг үнэлж цэгнэхтэй холбоотой суурь асуудлуудаа шийдэх ёстой. Тиймээс энэ ажлыг Засгийн газраасаа эхлэх хэрэгтэй байгаа юм.

SE: “хоёр программыг нийлүүлээд 330-400 ам.долларын үнээр лицензжүүлж болно ” 400USD-t 2 pentium3 avaad open source suulgachihval arai iluu hurteemjtei baimaariin. Mongol windows gargana gene. teriig ni henuus orchuulj uguh um bol. getel Linux-iin Gnome(windows gesen ug) delgetsiin system 80% OpenOffice(MS Office gesen ug) ni 100% zugeer l unegui orchuulagadchihaad baihad terniig ni mgl-doo nevtruulehgui zaaval um hudaldaj avah geed baihiin. yadaj baihad windows suulgana antivirus suulgahgui bol bolohgui terniigee update bainga hiihgui bol nuguuh ni virustana tegeel budaa. linux ni yadaj virus gej aihgui amar um daa. Europe-iin holboonii ihenhi ulsiin zasgiin gazar ni(mun bolovsroliin salbar ni bas) Microsoftoos tatgalzaad open source ruu chigleed baihad manaih tedentei sujireed baihiin. Bi yer ICTA-d orj jaahan bodlogo todorhoiloltsdog um biluu :D

Responses

bolj bolj mgl chuud MS axiin prog iig sxan duraaraa xeregledeg. MS ax sain xyanaltaa tavix xeregtei

badka ui ashigladag ve?

үнэгүй юм ашиглах нь дарга нарт ашиггүй, харин мөнгөөр авч мөнгө эргэлдэж байвал тэдэнд ашигтай. ийм болоод л тэд үнэтэй юм авдгийм ш дээ

Тэнэгтээл тэгээл мөнгө ч үгүй юу ч үгүй юм байж. Дэмий юм хийж байх гэж. MS - n хяналт чангарчуул тэгээл сайхан Линукстэйгээ зууралдчийшт.

harin iim yum bolvol Linux iluu tarhah yum bishuu gaduur hehe.

turiin baiguullaga-uud bugd windows bolnoo gesen ug l dee. uul yadaj bolovsroliin salbart linux hereglevel deer dee.

windows suulgagaad huduuguur taraahaar virusnaas bolood budaa bolood baidag um l daa, uuriin turshilgaas sain medej bna. tegeel ondoo ajiltai ochison hun chin 20, 30n pc-nii virus ustgasaar baigaad hamag ajilaa aldaad duusdiin.

Харин тийм үнэхээр тэнэг асуудал юм байлээ. 2 компьютерээс л 300 доллар гээд боддоо. Тэгэхээр Монголын боловсролын болон төрийн байгууллагуудад хэрэглэгддэг нийт компьютерийн тоог 2-т хуваагаад 300-аар үржүүлээд, дээр нь вирусын болоод оффис-ын adobe, internet серверийн гээд програм софтуудын үнийг нэмээд Монголын төсвөөс жилд хэдэн доллар гарах, харин энэ гэрээ хийсэн хүмүүсий халаасанд хэд орохыг бас бодоорой :( Үнэнчээр Микрософтод зүтгэж байгаа энэ хүмүүсийн гайгаар жирийн хэдэн Монголчуудын халаасан дахь хэдэн цаас Билл ахын халаас руу орох юм биз дээ.

Аягүй бол Windows-тэй гэрээ хийчихээд төрийн болоод боловсролын байгууллагуудаад Линукс хэрэглэлүүлэхгүй ч гэж байж мэдэх улс даа манайхан :(((

Би 22-р тойргоос санал өгнө Сайханбилэгт лав өгөхгүй л гэж бодож байна…

Аа биш 2 програмыг гэхээр бодвол Windows+Office гэсэнэ үг юм байна тээ… Тэгэхээр бүүр ганц РС тутмаас 330-400 доллар төлнө… :((

tehhh

Leave a response

Your response:

Categories