Европын төвийг бэлэгдсэн дурсгалын тэмдгийг Белорусийн Полоцк хотод суурилуулжээ. Умард өргөргийн 55 градус 30 минут, дорнод өргөргийн 28 градус 48 минутад байрлах “Европын газар зүйн төв”-ийн тэмдэг нь Европ тив болон Полоцк хотын сүлдэнд байдаг хөлөг онгоцны дүрстэй дэлхийн бөмбөрцөг, салхины сарнайн дүрс бүхий бэлгэдлийн хэлбэртэй юм. Хотын эрх баригчид дурсгалын тэмдэг байгаа газрыг жуулчдын очдог дурсгалт газар болгохоор төлөвлөж байна.
Европын төв ni EU-d uls nemegdeh bolgon uurchilugddug bilee.