Лондон хотын төв номын санд хэвлэмэл ном товхимолоос гадна аль нэг сэдвээр мэргэшсэн хүнтэй ярилцаж мэдээлэл авах шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Номын санд ирсэн уншигчид мэргэ төлөг хийдэг хүнээс эхлээд гудамжний дээрэмчин дайсан хүмүүстэй ч ярилцах боломжтой юм. Лондончууд энэ үйлчилгээг амьд ном гэж нэрлэсэн байна.
Ийм амьд ном Лондон хотын номын санд 25 байна. Юуны өмнө уншигч амьд номны тухай танилцуулага үзэж сонголтоо хийнэ. Дараа нь сонгосон хүнтэйгээ 30 минут ярилцаж хүссэн асуултандаа тавьж хариулт авах боломжтой юм. Жишээ нь энд цагдаа, оршуулгын товчооны ажилтантай уулзаж болох юм.
Эм. Хүмүүс янз бүрийн л асуулт тавьж байна. Нэг хүн надаас үхэлийн дараах амьдрал, хойд насанд итгэдэг эсэхийг асуулсан. Бас хүн үхсэний дараа бие махбодид нь ямар өөрчлөлт гардаг вэ гэж асуусан. Хамгийн түгээмэл асуулт нь ажлаа хийж байхдаа танд ямар мэдрэмж төрдөг вэ гэсэн асуулт байлаа. Лондоны номын санд хөгжлийн бэрхшээлтэй хүн, уламжлалт бус бэлгийн чиг баримжаатай хүн, цагаач, далдыг харагч, Энэтхэгээс ирсэн шашингүй үзэлтэн гэдэг амьд ном ч бий. Амьд номтой уулзахын өмнө бүх хүмүүст тзүнтэй хэрхэн харьвцах тухай санамж бичсэн хуудас өгдөг байна. Хагас цагийн дараа амьд номыг сэтгэл санааны өөдрөг байдалтай эргүүлэн өгөх ёстой. Амьд номыг гэртээ авч явахыг хориглоно. Хэрвээ таны асуулт амьд номонд таалагдаагүй бол тэр хүссэн үедээ ярилцлагийг зогсоох эрхтэй гэх мэт заалтыг бичжээ. Амьд ном болж ажиллаж байгаа хүмүүс энд үнэ төлбөргүй ажиллаж байна.
Амьд ном
Responses
Сонирхолтой юм. Тэгээд л над шиг ном унших дургүй хүнд зориулагдсан эд байна даа.
By: Сумьяа on June 4th, 2008
at 7:59 am
Юм юм асуумаарын байнадаа.. сонирхолтойёоо
By: муур on June 5th, 2008
at 2:11 am
Сумьяа, муур 2 asuuh zuilsee asuugaarai,
harin namaig uurluulj bolohgui setgel sanaagaar unagaaj bolohgui shuu hehe
By: SE on June 5th, 2008
at 2:18 am
tsalingui bol yugaa hiij tend suudag bainaa. nomnii chanariig n ehleed shalgaj avdag baihda te hehe. sonin yuma
By: zangga on June 5th, 2008
at 7:31 am
Нээрээ онлайн амьд ном ажиллуулж болхын байна ш дээ. Тээ SE?. Тэр амьд номнууд үнхээр агуу хүмүүс байх даа.
By: MongolGoo on June 6th, 2008
at 8:25 am
ajillaad ehelsen shdee, ui asuuhiin, za asuu asuu ![]()
By: SE on June 6th, 2008
at 8:41 am