Италийн түүх дурсгалт газруудын нэг болох Пизанын цамхагийг аврах 4О сая долларын өртөг бүхий төслийг хэрэгжүүлэх туршилт амжилттай болж байгаа нь нотлогджээ.
Пизанийн цамхагийг тогтвортой болгон тэгшлэх ажил 1О жил гаруй үргэлжлээд 2ОО1онд дуусчээ. Эхлээд геологчид хазайсан хойд талын хэсэгт нь тах хийж тэндээс 7О тонн шороо ухаж гаргаад дараа нь байгууламжаа төмөр утсаар бэхэлжээ. Үүний дараа цамхаг тэгшхэн болж газар дор булсан төхөөрөмжиййн заалт 7 жилийн дотор босоо тэнхлэгт 48 см ойртсон гэж заасан байна . ГЭвч Пиза хотын эрх мэдэлтнүүд цамхагийг бшрэн тэгшлэхийг нэг их хичээхгүй байгаа гэнэ. Тэгшлэх юм бол содон шинж чанараа алдан гэж үзэж байгаа аж. Одоо энэ цамхагийн хазайлт 17ОО оны үеийнхтэй адилхан байгаа бөгөөд иймэрхүү байдлаар гурван зууныг өнгөрөөж чадна гэж төслийн удирдагчдын нэг профессор Микеле Ямиолковски Курьер Делла Сера сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. 7 жигүүртэй энэ цамхагийн 12-14-р зууны үед тогтвортой бус хөрсөн дээр баригдсан бөгөөд барьж байх үедээ хазайж эхэлсэн юм байна.
30th May, 2008