Английн хөл бөмбөгийн хорхойтнуудад хугацаа нь хүчинтэй паспорт, цагаачлалын бүртгэлийн карт, тэмцээн үзэх тасалбар байхад ОХУ-д нэвтрэх виз шаардлагагүй гэж Лондон дахь Оросын ЭСЯ-наас мэдээлжээ.
Дээрх шаардлагыг хангасан хүмүүс Москва хотод болох хөл бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний шийдвэрлэх тоглолтыг үзэх боломжтой юм. Энэ тоглолт нь тавдугаар сарын 21-нд болно. Тоглолтод оролцох баг бүрт хөгжөөн дэмжигчиддээ 21 мянган тасалбарыг тараахыг зөвшөөрчээ. Энэ нь Английн 40 мянга гаруй хөгжөөн дэмжигчид Оросын нийслэл Москва хотод хүрэлцэн ирнэ гэсэн үг юм. “Английн хөл бөмбөгийн Чельси-Манчестер Юнайтад багийн тоглолтыг үзэх Английн хөл бөмбөгийн хорхойтнуудад 2008 оны тавдугаар сарын 17-25-ны хооронд ОХУ-д визгүй чөлөөтэй нэвтрэх эрхийг олгох шийдвэрийг Оросын эрх баригчид гаргасан” гэж дипломатч төлөөлөгч мэдэгджээ.
Хөгжөөн дэмжигчдэд тасалбар нь Орост нэвтрэх виз болно гэдгийг санах нь зүйтэй гэж тэрээр нэмж хэлжээ. Визний энэ дэглэм нь ердөө 72 цагийн хугацаанд хүчинтэй аж.
SE: Manaid chin orosiin visa avah asuudal gaigui bdag baihaa, uul ni eneniig uzvel saihan l baih baihdaa