
Куба улсад нийгэм эдийн засгийн салбарт олон өөрчлөлт гарч байгаа. Саяхан DVD тоглуулагч, гар утас хэрэглэхийг зөвшөөрсөн бол Кубын иргэд өнөөдрөөс эхлэн гэртээ компьтер худалдан авах эрхтэй болжээ.Баасан гаригаас эхлэн Гавана хотын цахилгаан барааны дэлгүүрт Хятад улсад угсарсан компьтер худалдаж эхэлсэн байна. Гэртээ компьтертэй болох гэсэн хүн олон байсан ч халаас нимгэн олонхи Кубачууд энэ мөрөөдлөө биелүүлж чадахгүй байна. Учир нь нэг иж бүрдэл компьютер 800 америк долларын үнэтэй зарагдаж байна. Куба улсад дундаж цалин 15 аас 20 доллар байдаг юм. Кубын удирдагч Рауль Кастро өнгөрсөн 2-р сард төрийн эрх мэдэлийг авсанаасаа хойш хүн амынхаа амжиргааны түвшинг сайжруулах олон арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн юм. Одоогоос сарын өмнө Куба улсад гар утасны компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.
SE: uul ni 11 saya hum amtai ene zah zeel uudee neej bgaa deer manaihan mungutei ulsuud ni tiishee hurungu oruulbal mash tom bolomj bgaa um daa. Manai davuu tal ni visa-gui zorchino bas ah duu nairamdalt oron ene ter geed uls turd ni nuluuluh bolomj arai ahui l baih bolov uu. hehe