2nd May, 2008

40000 метрийн өндөрөөс чөлөөт уналт

Францын нэгэн өндөр настан 40000 метрийн өндөрөөс чөлөөт уналт хийхээр бэлтгэж байна. Францын тэтгэвэрийн хөгшин мөрөөдөлдөө биелүүлэх юм бол дэлхийн 4 удаагийн дээд амжилтыг эвдэх юм.
Мишель Фурнье насан туршын мөрөөдлөө биелүүлэхийн тулд гэрийнхээ тавилага, өөрийн одон медаль, банкин дахь хадгаламжын мөнгөө үрсэн байна. Тэр 5 сарын 25 нд 40000 (130000 feet ) метрийн өндөрөөс чөлөөт уналт хийнэ. Энэ өдрийг эмч нар ч бас тэнсэн ядан хүлээж байна. 64 настай хөгшин чөлөөт уналт хийх үеэр бие махбодид нь ямар өөрчлөлт гарахыг эмч нар судлах гэж байгаа юм. Мишель Фрунье өдөр бүр 15 км газар гүйж, бясалгал хийж, бас хүндийн өргөлтөөо хичээллэдэг байна. Долоо хоног бүр тогтмол шүхэрээс буудаг. 40 мянган метрийн өндөрөөс чөлөөт уналт хийхэд тэр цагт 1,5 мянган км хурд авах юм. Энэ нь дууны хурднаас 1,5 дахин их гэсэн үг юм. Одоогоос найман жилийн өмнө тэр чөлөөт уналт хийх оролдлого хийсэн ч эрх баригчид зөвшөөөрөл олгож байгаагүй юм. Дараа нь 2003 онд Канадын нэгэн мужид хэсэг залуус чөлөөт уналт хийхийг оролдсон ч агаарын бөмбөлөгт нь эдрэл гарч оролдлого нь бүтэлгүйтэж байжээ. Түүхийн хуудас сөхөж үзэх юм бол 1962 оны 11 сард оросын шүхэрчин Евгений Андреев 24483 метрийн өндөрөөс үсэрч дээд амжилт тогтоож байсан юм байна. 

эх сурвалж

SE: хүний бие энэ их хурдийг дийлэх болов нээрээ? 40км аймаар сонсогдож бна шүү, үүл гэхэд л 3000метр-ийн зайтай бдаг гээд бодход л

Responses

ene uvuu amid garval bi shuuud 40001metrees userne ee :D

Leave a response

Your response:

Categories