2007 онд Свердловск мужид хуучин Коптяковын замын дэргэдээс олдсон цогцос Оросын сүүлчийн эзэн хаан хоёрдугаар Николайн гэр бүлийн гишүүн хаан хүү Алексей, гүнж Мария нарынх болохыг АНУ-ын генийн шинжилгээ нотлов гэж мужийн захирагч Эдуард Россель мэдээлэв.
<АНУ-ын генийн гол лаборатори цогцсыг таних ажлаа дуусгав. Цогцос тэднийх нь болох нь бүрэн нотлогдов> гэж мужийн захирагч Екатеринбургт болсон хэвлэлийн бага хурал дээр ярив.
2007 оны долдугаар сарын 29-нд олдсон, гүнж Мария, хаан хүү Алексейнх байх гэж таамаглаж буй ясны үлдэгдэлд Оросын болон гадаадын эрдэмтэд генийн судалгаа хийж байгаа юм.
Оросын сүүлчийн эзэн хаан хоёрдугаар Николай болон түүний гэр бүлийнхнийг большевикууд 1918 оны долдугаар сарын 16-ны шөнө Екатеринбургт бууджээ. Хүчинд автаж үхсний шинж тэмдэг бүхий цогцсыг олсон тухай анхны мэдэгдлийг 1991 оны эхээр орон нутгийн прокурорын газарт өгч, Еренхий прокурорын газар 1993 онд эрүүгийн хэрэг нээсэн байна.
![]()
1993 онд Англид, 1995 онд АНУ-д, 1997 онд Орост генийн гурван шинжилгээ хийсний дараа тусгай комисс Оросын сүүлчийн эзэн хаан хоёрдугаар Николайн гэр бүлийн есөн хүний цогцос мөн гэсэн дүгнэлт хийж, тэднийг Санкт-Петербургт Петропавловскийн дуганд оршуулахаар шийджээ. Ингэснээр тэр эрүүгийн хэргийг хаасан байна
(montsame)