24th Apr, 2008

ИЗРАИЛЬД ДОВТОЛБОЛ ИРАНЫГ УСТГАНА

Иран цөмийн зэвсэг хэрэглэн Израильд довтолбол хариуд нь АНУ Ираныг бүрмөсөн устгана гэж ерөнхийлөгчид нэр дэвшсэн, ардчилсан намаас сонгогдсон сенатч Хиллари Клинтон мэдэгдлээ.
“Хэрэв би ерөнхийлөгч болбол Иранд цохилт өгнө гэдгийг иранчууд мэдээсэй гэж би хүсч байна. Ирэх арван жилд иранчууд тэнэг зан гаргаж, Израильд цохилт өгөхөөр бодвол бид тэднийг бүрэн устгаж чадна” гэж Клинтон Америкийн телевизийн Эй-Би-Си компанийн нэвтрүүлгээр ярив.
АНУ-ын тэргүүн хатагтай асан, ерөнхийлөгчид нэр дэвшсэн Хиллари Клинтон Иран цөмийн зэвсэг хэрэглэн Израильд довтолбол та яах вэ? гэсэн телевизийн хөтлөгчийн асуултад хариулахдаа тийм мэдэгдэл хийсэн байна.

eh survalj ni

Bi uls tur neeh sonirhodoggui l dee, gehdee ene US-iin yerunhiilugch nar yahaaraa daind durtai baidag bainaa

Responses

Dain hiih sonirholtoi gedgee uneheer ingej ilerhiilj baigaa bol tertee tergui buurch baigaa reitinged ni sorogoor nolooloh yum baina daa.

harin diin

Leave a response

Your response:

Categories