Германы 13 настай сурагч Нико Маркардт Америкийн агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ тооцооны алдааг олжээ гэж Франс пресс агентлаг Германы “Потсдамег Нойес Нахрихтен” сонинд бичсэнийг иш татан мэдээлсэн байна. Жаал хүү Потсдамын одон орны физикийн хүрээлэнгийн мэдээллийг ашиглан, 2029 онд Апофис гэдэг жижиг гариг Дэлхийтэй мөргөлдөх магадлал НАСА-гийн урьдчилан таамагласнаас их байгааг тодруулжээ.
Апофис гариг 2029 оны дөрөвдүгээр сарын 13-нд Дэлхийд аюултайгаар ойртоно /32,6 мянган км/ гэж түрүүнд нь сансрын агентлаг мэдээлж байсан юм. Хэрвээ жижиг гариг “гравитацийн цоожны цооногоор” дамжин өнгөрч, өөрийн таяг тойрогийг өөрчилбөл, энэ гариг дараачийн удаа 2036 онд манай гаригтай ойртох үед Дэлхийд унаж мэдэх ажээ.
Ийм явдал болох магадлал 45000-ны нэгээс илүүгүй байна гэж НАСА урьдчилан таамагласан юм. Гэвч шинжээчдийн зөв гэж хүлээн зөвшөөрсөн Маркардтын тооцоолсноор, жинхэнэ магадлал 100 дахин их байна. Сансрын биет Дэлхий орчмын 40 мянга гаруй дагуулын нэгэнтэй мөргөлдөж, үүнтэй холбоотойгоор Апофисын нислэг таяг тойрог замд өөрчлөгдөх нэмэлт магадлал байна гэж жаал хүү тооцоолжээ.
Хэрвээ Апифос манай гаригтэй мөргөлдвөл, агаар мандлаар өнгөрсний дараа 320 орчим метрийн голчтой галан бөмбөолөг үүсч, энэ нь Атлантын далайд унах нь лавтай гэж шинжээчид болон Германы сурагчийн аль аль нь үзэж байна. Ингэснээр асар том цунами үүсч, эрэг хавийн ихээхэн хэсэг болон эрэг орчмын орнуудын гүнийн нутгийг усанд живүүлэх ажээ. Үүнээс гадна, нягт тоосон үүл босч, нэг жил гаруйн хугацаагаар нарны гэрлийг хаах юм байна.
16th Apr, 2008
НАСА-ГИЙН ТООЦООНЫ АЛДААГ ГЕРМАН СУРАГЧ ОЛЖЭЭ
Leave a response
Categories
- Bizzz
- Books
- broadcasting :D
- classic
- Code
- Cool
- Football
- Funny
- History
- hmmmm
- IT
- Linux (Don't fear the penguins)
- Movie
- Music
- new album
- Opensource
- Orders
- Others
- Out of "Box"
- Photo's by SE
- Photos
- Rock
- run lola run
- Run SE Run
- Security
- Techie
- Today's special
- Uncategorized
- Webnuud
- WhereAmI
- zugeer l
- Зөвөлгөө