Soirholtoi sanagdsan tul blog-ruugaa chireed irlee
Одоо тохиолдож буй дэлхийн эдийн засаг, санхvvгийн хямрал єнгєрсєн зууны 30-аад оны их уналтын vеэс хойших хамгийн ноцтой хямрал мєн гэж Америкийн санхvvчид мэдэгдэж, АНУ-ын долларын ханш цаашид унана хэмээн анхааруулж байна.
Ам.долларын ханш унахын хэрээр тvvнээс уяатай монгол тєгрєг хамт унаж, бидэнд Оросоос авах бензин, Хятадаас зєєх бараа улам vнэтэй болж, Европ руу аялж жуулчлах хvн нvдний гэм боллоо. Монголбанкны тєгрєгийг ам.доллараас уях бодлогоос болж бид vйлдвэрлэсэн бараагаа ханш унасан доллараар vнэлж экспортолж, тvvгээрээ цєєхєн юань авч, єнєє зоосондоо тааруулж багахан бараа татаж, ингээд манай гудамжинд бидний хувьд юмны vнэ эцэс нь харагдахгvй нэмэгдэж байна. Тєгрєгийн ханш уналтаас болж авдаг цалингийн тоо нь хэвээрээ ч тvvгээр авч чадах зvйл багасч байна. Мєнгє нь ханш чангатай хятад, орос, солонгосуудын хувьд Улаанбаатарт шопинг хийж, vл хєдлєх хєрєнгє авбал хамгийн ашигтай цаг байна.
Ам.долларын ханш цаашид унах уу, америкчууд зориуд унагаад байгаа юм биш биз гэсэн хардлага тєрсєєр байна. “Бvхнийг чадагч” Долларын систем бол ер бусын бvтээл бєгєєд АНУ манай гаригийг удирдах хvчтэй зэвсэг болгож чадсан юм. Америкчууд єєрсдийн санхvvгийн гол асуудлуудаа яаж шийдсэн тухай єгvvлэхийг хичээе.
Хувийн банкууд ам.долларыг хэвлэдэг
Де-факто гэвэл АНУ 1907 оныг хvртэл мєнгєний нэгдсэн системгvй байсан. Америкийн гvйлгээнд алт, мєнгє болон тэдгээрийг хадгалах сертификат, нэр хvндтэй банкуудын банкнотууд, зарим мужийн сан хємрєгийн єрийн бичгvvд, фунт стерлинг эргэлдэж байлаа. 1907 онд Америкт эдийн засгийн анхны том хямрал дэгдсэн юм. Янкууд маш сонин нєхцєл байдалтай тулгарчээ.
Vйлдвэрлэлд шаардлагатай бvх зvйлтэй, борлуулалтын асар єргєн зах зээлтэй, америкчуудын худалдан авах чадвар єндєр. Гэтэл эргэлтийн хєрєнгє хvрэлцэхээ больжээ. Тэгэхэд энэ vйлдвэрлэлийн дутуу санхvvжилтийн хямралыг алдарт магнат Ж.П.Морганы ачаар давсан байна. Морган АНУ-ын Засгийн газрын хvсэлтээр хувиасаа асар их хэмжээний мєнгийг компаниудын хувьцааны курсийг дэмжихэд зориулж, бас том мужуудад зээл єгчээ. Vvний дараа vндэсний санхvvг атгадаг томчуул болох Ж.П.Морган, Жон Д.Рокфеллер, Шифф, Кун, Лееб, Ротшильд, Лазаров нарын хvмvvс зєвлєл байгуулж, улмаар Холбооны нєєцийн системийг байгуулах тєсєл бэлджээ. Зургаан жил маргаж, дахин боловсруулсны эцэст тvvнийг Сенат ба Конгресс хvлээн авч, Ерєнхийлєгч гарын vсэг зурлаа. Ингээд дэлхийд огт байгаагvй, одоо хvртэл єєр хаа ч vvсээгvй систем бий болжээ. Хувийн банкуудын нийгэмлэг тєрєєс цаасан мєнгє гаргах эрх авчээ. Эмиссийн орлого гэсэн нэг ойлголт байдаг. Банкууд доллар хэвлэж эргэлтэд оруулдаг, зээл єгдєг. Єєрєєр хэлбэл доллар vйлдвэрлэсний тєлєє тєр тэдэнд єртэй vлддэг. Санхvvчид зээл ба долларын эргэлтээс мєнгє олдог. Энэ бол єєр хаа ч байхгvй vзэгдэл. Дэлхийн єєр ямар ч хувийн банк эмиссийн орлого олох эрхгvй. Єєрєєр хэлбэл АНУ-ын банкууд гол зvйл буюу санхvvгийн хvрээнд тєр засгийнхаа тэгш эрхтэй тvнш болжээ. Тєр єєрийн vvргээ хэрэгжvvлж, алтан баталгаа гаргаж єгч байв. Жишээлбэл “Чейз Манхэттэн банк” нь эдийн засгийн хэрэгцээнд зориулж 100.000 ам.доллар хэвлэхэд тєр энэ зуун мянгыг худалдан авч, тэдгээрийг нь тухайн vед алт ба тєрєєс баталгаажсан vнэт цаасууд, тєсвийн орлогоор хангаж єгдєг байжээ. Иймээс тэр vед доллартай хvн тvvнээ алтаар сольж болох байв.
Энэ бvхэн ганц л зарчим дээр vндэслэжээ. Бvх хvмvvс цаасан мєнгєє шар металлаар нэгэн зэрэг солино гэж хэзээ ч байхгvй. Ийм учраас тухайн vед сан хємрєгт хадгалагдаж байсан алтнаас 2,5 дахин их доллар хэвлэжээ.
Ийм системээр тэжээгдсэн Америкийн эдийн засаг иссэн гурил мэт хєєж, єсч дэвжиж байлаа. Иймээс дэлхийн I дайн дэгдэхэд хvчин тєгєлдєр бэлэн мєнгєтэй, эргэлтийн хєрєнгє хvрэлцээтэй Америк дайнд бэлэн байлаа. Америкчууд эхлээд харзнав. Англичууд, оросууд болон францчууд цусаа гол мэт урсгаж, улмаар германчуудыг цохиж дуусахын алдад 1917 онд АНУ сvртэй гэгч нь дайнд орж шуурхай дуусгав.
1919 онд Герман улс Версалийн гэрээнд гарын vсэг зурж, агуу эзэнт гvрнээс сул дорой Веймарын улс болон хувирлаа. Ялагчид Германы алтны бvх нєєцийг авч, vйлдвэрлэлийн дvvргvvдийг албадан хавсаргаж, германчуудад дааж давшгvй дайны тєлбєр оноож, Германаас бvх vнэт нєєцийг хайр найргvй зєєн гаргажээ. Веймарын Германд аймшигтай санхvvгийн хямрал болж, юмны vнэ ганцхан єдєр хэдэн зуун хувь єєрчлєгдєн талх л гэхэд хэдэн сая маркийн vнэ хvрэв. 1920-иод онд АНУ мандан бадарч байв.
Манай гаригийн алтны нєєцийн 40 хувь тэдний гарт оржээ. Эхлээд франкийг буулгаж авлаа. Харин фунтын ард єєрийн колониудад Америкийн барааг оруулахыг хориглож байсан асар том колони бvхий Их Британийн эзэнт гvрэн байлаа. Энэ нь Америкийн санхvvчдэд таалагдсангvй.
1929 оны эдийн засгийн их хямрал дэгдлээ. Зарим нь зориуд дэгдээсэн гэдэг. Эхлээд бирж дээр хувьцааны vнэ унав. Хэрэв ханш, vнэлгээ унавал хvмvvсийн хадгаламж шатаж, байгууллагаас их зээл авч чадахгvй байх ёстой. Гэтэл 1929 онд бvгд эсрэгээр болсон аж. Уг нь эхлээд заводууд зогсож, дараа нь бирж дээр сvйрэл болдог байтал харин эсрэгээр эхлээд биржээр нэг vймээн сандраан дэгдэж, тэгээд дараа нь vйлдвэрлэл зогсов. Тэгэхээр бvх зvйл биржээс эхэлсэн тул энэ vйл явдлыг цаанаас удирдсан гэсэн vг гэж vзэж байна.
Тэдгээр он жилvvдэд АНУ фунтыг буулган авч, том амжилт олов. 1931 онд эдийн засгийн хямрал ба дайны хvнд єр тєлбєрєєс болоод англичууд єєрийн валютын алтан баталгаанаас татгалзав. Дэлхий дахин фунтыг орхиж, Европ руу бєєнєєр урсан ирж буй долларыг худалдаж авч эхэллээ. Доллар ийнхvv дэлхийн хамгийн хvчирхэг валют боллоо.
Ам.доллар “биегvй” болов
1934 онд тэд дотооддоо (гадаадынхыг хэвээр vлдээж) долларын конвертацийг халав. Одоо америк хvн доллараа алтны нєєцєєр сольж чадахаа больсон тул долларыг хэд л хэрэгтэй, тэр хэмжээгээр хэвлэдэг болжээ. Доллар vнийн хэмжvvр гэхээсээ тєлбєрийн хэрэгсэл боллоо.
Энд хоёр асуудлыг нэгэн зэрэг шийдсэн байна.
Нэг талаас санхvvчид хямралаар дамжуулан дэлхийг удирдахад тохируулан долларыг зохицуулсан.
Нєгєєтэйгvvр Рузвельтийн тодорхой тєлєвлєгєєт эдийн засгийн систем нь долларыг нарийн зохицуулах боломж єгчээ.
Ийнхvv мєнгєний массын хэмжээг тооцоолох тэгшитгэл буюу Кейнсийн алдарт онол хэрэгжжээ. Тэр vед Оросоос Леонтьев очиж, Америкийн эдийн засагт салбар хоорондын балансыг тооцоолж єглєє.
Америкчууд дэлхийг удирдаж болно, гагцхvv чадварлаг удирдахын тулд нарийн тооцоолох ёстой гэж итгэж байв. Яахав, зах зээл байж л байг, гэхдээ зєвхєн тэр доор. Кока кола ямар vнэтэй байх нь тєрд огт хамаа алга. Харин хэдэн доллар эргэлтэд байхыг бид маш хатуу чанд тєлєвлєнє гэж Холбооны нєєц vзжээ.
Ам.долларын насос
Америкчууд дэлхийн II дайны “ачаар” дэлхий даяар ялалт байгуулав. Америкчууд 1944 онд Бреттон-Вудсийн санхvvгийн системийг байгуулснаар ам.долларыг дэлхийн ноёрхлын оргилд гаргаж ирлээ. Тэд бусад орны vндэсний валютуудыг алттай уялдуулж, тэдгээр валютаа доллартай уяв. Тэгэхдээ Америк дотроо хєрвєх чадваргvй болсон долларт шvv.
Их Британи болон тvvний колониудад Америкийн хvчирхэг арми байрлаж байсан тул англичууд зєвшєєрлєє. Єєр арга байсангvй. АНУ Маршаллын тєлєвлєгєєг хэрэгжvvлэхдээ айсангvй. Баруун Европт асар их хэмжээний тусламж vзvvлэв. Учир нь Европт хэн ч байсан жаахан илvvдэл юм гарвал ам.доллар болгох гэж гvйдэг болов. Харин АНУ-д эдгээр долларыг хэвлэж, тvvнийхээ тусламжтайгаар Америк руу дэлхий дахины хамаг шилдэг бvхнийг сорж эхэлжээ.
Ам.доллар дэлхийн валютын оргилд гарах гурав дахь vе шат 1971 онд эхлэв. Тэр vед дэлхийн эдийн засгийн тавцанд АНУ-ын хvчтэй єрсєлдєгчид Япон, Баруун Европ гарч ирлээ. Харин америкчууд бас нэгэн зоригтой алхам буюу “Никсоны хувьсгал” хийж, АНУ долларын алтан эквивалентаас бvрмєсєн татгалзав. Энэ нь доллар vvнээс хойш єєртэй нь уялдахаас єєр аргагvй, бусад валютаас єєр юугаар ч солигдохгvй гэсэн vг.
Холбооны нєєцийн систем хэрэгтэй гэсэн vедээ доллараа хэвлэдэг. Хэрэв бусад валют доллартай уялдаатай бол доллар зєвхєн тухайн vеийн улс тєр, засагтай уялддаг. Харин энэ эрх мэдэл нь АНУ-д байгаа. Дэлхийн хэмжээнд байгаа долларын жин Америкийн дур зоргоос, мєн тvvний дотоод эдийн засгийн нєхцєл байдлаас хамаардаг боллоо. Ам.доллар алтан нєєцтэй, эдийн засгийн бодит байдалтай холбогдох холбоогоо алдаж, одоо тэр цэвэр эрх мэдэл хvч болжээ. Єєрєєр хэлбэл дэлхийг захирах эрх мэдлийн эквивалент.
Энэ vеэс эхлээд АНУ-ын хэрэглээний хэмжээ, хєрєнгє оруулалт ба хуримтлал юунд ч уялдаа холбоотой байхаа болив. Ємнє нь эдгээр vзvvлэлтvvд vйлдвэрлэлээс хамаарч байв. Гэтэл одоо Америкийн амьдралын тvвшин тvvний хєдєлмєрийн бvтээмж, vйлдвэрлэлийн амжилтаас ямар ч хамааралгvй. Тэд долларын коммунизм байгуулжээ. “Бид дэлхийд чадах чинээгээрээ єгч, харин хэрэгцээнийхээ хэрээр авна” гэх болжээ. Vvний дvнд 1990-ээд онд АНУ дэлхийн хvн амын ердєє таван хувийг эзэлдэг ч манай гаригийн vйлдвэрлэдэг, олборлодог нєєцийн 40 хувийг шингээж байлаа. Япон, европ, арабууд єєрсдийн ажиллаж олсон долларуудаа хэнд ч хэрэггvй цаас болгож хувиргахгvйн тулд Америкийн банкууд руу хvv авах гэж аваачдаг. Ингэж тэд АНУ-ын эдийн засгийн хамгийн том хєрєнгє оруулагчид болон хувирчээ.
Чухам тэр vеэс Америкийн тєр ба корпорациуд єр тавин амьдарч эхэлжээ. Одоо АНУ ухаан алдмаар их тоо буюу 13 триллион ам.долларын єртэй. Манай гариг бvхэлдээ ажил хийж, хєдєлмєрлєн, тэдэнд зээлдvvлэх ажил хийж байна.
Р.Рейганы хувьсгал
1980-аад онд Америкт эдийн засгийн гэхээсээ vзэл суртлын шинжтэй Рейганы хувьсгал эхэллээ. Р.Рейган америкчуудад єєртєє итгэх итгэлийг буцааж авчирсан юм. Рейганы vед Кейнсээс монетаризм руу, цэвэр мєнгєний хєшvvргээр удирдахад шилжсэн. Нийгэмд хичнээн мєнгє хэрэгтэйг нарийн тооцож байв. Нийгмийг урьдаас тєлєвлєж мэдэж болохоор тул Р.Рейган санхvvчдэд алдаагаа багасгах, эдийн засгийн vзvvлэлтvvдийг итгэлтэй тооцох боломж єгсєн. Алдаа бага тул доллар Америкийн эдийн засгийн хэрэгцээнд илvv нарийвчлалтай зохицож, АНУ-аар дамжуулан дэлхийн эдийн засаг дээшиллээ.
1980-аад онд америкчуудын ємнє шинэ зорилго гарч ирлээ. Долларыг нэгмєсєн дэлхийн валют болгох. Янкууд доллараар бусад орноос эд баялгийг авч, харин ам.доллар эдгээр орноос буцаад АНУ-ын банкууд руу очиж байв. Иймээс эдгээр долларыг ямар нэг байдлаар холбох хэрэгтэй байлаа.
Тэд нэг арга олсон. “Клинтоны хувьсгал”. Энэ нь шинэ эдийн засаг буюу интернэтийн эдийн засаг, программ хангамж, венчурын сангууд. Эдгээр нь тодорхой vйлдвэрлэл бус харин шинэ санаа, удахгvй ашиг олох магадлалтай ирээдvйн зах зээлийн хувьцаа гаргадаг. Шинэ эдийн засаг гэх учир нь уламжлалт бараа солилцоо, vйлчилгээний эдийн засгаас гадна мэдээллийг эдийн засгийн харилцаанд оруулсан дэвшил байлаа.
XX зууны сvvлийн vеийн Америкийн суут ажиллагаа болох “шинэ эдийн засаг” долларын ялалтыг улам бататгав.
Зарчмын хувьд бvх зvйл маш энгийн. Даяарчлагдсан дэлхийд асар их “ногоон” бий болсон. Ам.долларыг vнэгvйдvvлэхгvйгээр тэднийг яаж холбох вэ? Америкчууд интернэт эдийн засгаа сурталчилж, нэг доллар оруулсан нь зууг олно гэж магтав. Хувьцааны vнэ зvvдэнд оромгvй асар их єсч, дэлхийн єнцєг булан бvрээс тэрбум, тэрбум ам.доллар АНУ руу цутгаж байлаа. Шинэ эдийн засаг ирээдvйд чиглэж, хvлээлт зардаг. Итгэл найдварыг капиталжуулдаг. Хийгдээгvй тєслvvдэд мєнгє хуримтлуулдаг.
2001 онд шинэ эдийн засаг нь АНУ-ын хєрєнгє оруулалтын зах зээлийн дєрєвний нэгийг эзэлж байв. Шинэ эдийн засаг дэлхийг кабелийн утсууд, хиймэл дагуулын сувгууд, гар утсаар хучлаа. Хvн тєрєлхтний тvvхэнд анх удаа эрдэм шинжилгээний ажил, туршилт, зохион бvтээгчдийн бvтээл, харилцааны ба мэдээллийн технологийн салбарт хязгааргvй санхvvжилт орж ирлээ.
Холбооны нєєцийн сан нь тэрбум тэрбумаар шинэ долларуудыг хэвлэн гаргаж, эдгээр мєнгєєрєє тvvхий эд, шинэ технологи, шилдэг техник, мэргэжилтнvvд, чухал байгууллагуудын хяналт зэрэг АНУ-д хэрэгтэй шилдэг гэсэн бvхнийг худалдан авч байна.
СанхVVгийн алхими
1990-ээд оноос мєнгєний массыг холбох єєр арга гарч ирснээр ам.долларын системийг ухамсрын, нейро эдийн засгийн анхдагч гэж vзэж болохоор боллоо. Бусад улсын валют, vнэт цаас, хувьцааг болон хараахан гараагvй байгаа хувьцааг худалдан авах эрх, жилийн дараа vйлдвэрлэх барааг авах зэрэг зєвхєн хvний бодол тєсєєлєлд байгаа юмыг эзэмших эрхийг худалдаж авч эхлэв. Мєнгєєр мєнгє хийх, ямар ч бараа, vйлчилгээгvйгээр мєнгє хийх эдийн засагт хувьцаа, vнэт цаасны vнэ нь бодит vйлдвэр, байгууллагын ашиг, дивиденд зэргээс хамаарахгvй. Жорж Соросын хэлснээр санхvvгийн алхими юм.
Хий хоосон мєрєєдєл нь бодит амьдралаас илvv бодитой болчихдог юм. Зєвхєн ийм гаж ертєнцєд л 2008 онд нефтийн хямрал гарах боломжтой. Нефтийн vнэ єссєн нь манай гаригийн гэнэтийн хvйтрэлтээс болоогvй. Тvvхий эдийн олборлолт ганцхан хормын дотор эрс буураагvй. Vнэ єссєн шалтгаан нь бирж дээрх дамын наймаачид фьючерс буюу ирээдvйд нийлvvлэх бєєний нефтийн гэрээг улам бvр илvv их єндєр vнээр худалдаж авдаг болсноос л тэр. Ийнхvv хийсвэрлэлийн туйл болж, ямар ч бодит vндэслэлгvйгээр хямрал vvссэн.
Энд мэдээллийг хянадаг хvмvvс бvхнийг захирдаг. Энд хамгийн хєгжингvй улсыг ч сvйрлийн ирмэг дээр байгаа мэт vзvvлж, баасыг ч алт болгож харуулж чадна. Бирж дээр биет юмсаар бус харин абстракт тэмдгээр тоглодог. Хувьцааг бус харин тэдгээрийн vvсгэмлийг зарж байна. Цаасыг єєр цаасаар худалдаж байна.
Дvгнэлт
13 центийн єртєгтэй хэвлэгддэг ам.долларын зуутын ногоон цаасаар дэлхийн аль ч єнцєгт 100 долларын єртєг шингэсэн баялгийг, хєдєлмєрийг худалдаж авч байна. Америкууд бидэнд 13 цент хэвлэж єгєєд 100 ам.долларыг маань авчихаж байна гэсэн vг. Тэр бvv хэл эдгээр доллар нэртэй цаасууд буцаад хэвлэсэн газар луугаа очихоо больж, нутгийн зах зээл дээр тухайн улсын валюттай єрсєлдєж, тvvнийг тvрэн шахаж байна.
Америкчууд єєрсдийн санхvvгийн гол асуудлуудаа шийджээ. Нэгдvгээрт, єдєр тутмын, урсгал хэрэгцээний эх булагтай болж, хоёрдугаарт “шинэ эдийн засаг” буюу ирээдvйн эдийн засгийн хязгааргvй санхvvжилтийг бодож олжээ. Эцэст нь виртуаль эдийн засаг хэмээх “хогийн сав”-ыг бvтээжээ. Одоо илvvдэл ам.доллараа ханшийг нь унаган шатааж байна. Энэ америкчууд юу хийгээд байна даа?
“Иргэн та БаЯлаг” сангийн тэргvvн эдийн засагч Салдангийн Одонтуяа