2025 онд Японд 3,5 сая хүний ажлыг роботууд хийдэг болно гэж тус улсын Засгийн газраас гаргасан баримт бичигт дурьджээ. Ингэснээр тус улс ажиллах хүчний хомсдолоос гарах юм.
Японд 2025 он гэхэд ажиллах хүч 16 хувиар буурна гэж судалгаанд дурджээ. Тус улсын хүн амын өсөлт удаашралттай байгаагаас ажиллах хүчний хомсдолд орсон юм. Одоо ажиллаж байгаа хүмүүс 2025 онд тэтгэвэрт гарснаар ажиллах хүч тийнхүү буурах гэнэ.
Тус улсын иргэд 65 наснаас тэтгэвэрт гардаг. 2025 онд хөгшчүүдийн тэтгэвэрт улсаас 2,1 триллион иен зарцуулна. Тэр үед тус улсын хүн амын 40 хувийг 65-аас дээш насныхан эзэлнэ
10th Apr, 2008