8th Apr, 2008

НАРНЫ АЙМАГТАЙ АДИЛХАН ГАРИГУУДЫН АЙМГИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Бүтэц, үүссэн хэлбэрээрээ Нарны аймагтай адилхан гаригуудын шинэ аймгийг Шотландын Сент-Эндрюс хотын их сургуулийн одон орон судлаач Мартин Доминик тэргүүтэй Британийн хэсэг эрдэмтэн илрүүлжээ.
Британийн радио-өргөн нэвтрүүлгийн Би-Би-Си корпорац өчигдөр ингэж мэдээлэв.
“Манай нарны аймаг дахь Бархасбадь, Санчирын адил мөн тийм үүрэг гүйцэтгэдэг хоёр гариг бүхий аймгийг бид олсон юм. Эдгээр гариг нь харьцангуй адил жинтэй, ойролцоогоор тойрог замын адилхан огтлолтой, тойрог замаар эргэх адил хугацаатай юм” гэж Доминик Хатан хааны одон орныг судлах нийгэмлэгээс Белфаст хотод зохион байгуулсан Одот ертөнцийг судлах шинжээчдийн уулзалт дээр өөрийн төслийг танилцуулахдаа мэдэгдэв.
Шинэ “Бархасвадь” болон “Санчир”-ын тойрон эргэдэг од нь Нартай огт адилгүй. Учир нь жингээрээ манай нарнаас барагцаалвал хоёр дахин бага ажээ.
Шинэ аймаг нь Нарны аймгийг бодвол жижиг бөгөөд биднээс 5000 гэрлийн жилийн зайд оршдог байна.
Нарны аймаг нь Одот ертөнцийн орон зай дахь цорын ганц хосгүй аймаг биш гэдэгт шинэ нээлтийн гол үнэ цэнэ оршино. Тиймээс Дэлхийтэй адил гаригууд Ертөнцөд байж болох юм гэж Доминик хэлсэн байна.

Leave a response

Your response:

Categories