Нэгэн аз жаргалаар дүүрэн хаант улс байжээ. Гэнэт нэгэн хорон муу санаат (яг хорон санаат шиг аймаар муухай царайтай :P) хаант улсийг сүйтгэхээр хүрч иржээ. тэгээд бодож бодож ундний усанд нь галзууруулдаг хор хийжээ. Маргааш өглөө нь хаан хатан 2-оос бусад нь бүгд галзуу болсон байв. Ард түмэн хоорондоо хаан хатан 2 галзуурчихаж гэж ярих болов. удалгуй хаанийхаа санаа бодолтой нийлэхгүй болж хотод үймээн самуун гарах болжээ, хаанаа түлхэн унгаахийг зарим нь оролдох болов. Цөвүүн цаг ирэв. хэхэ. Нэгэн өдөр хатан нь хаандаа 2уулаа тэр уснаас нь ууя гэсэн санал тавив. Хаан хариуд нь бид 2 мөн адилхан тэдэн шиг галзуу болно ш дээ гэсэн чину
тэгж байж манай улс урьдийн адил амар тайван аж төрөх болно гэсэн хариу сонсов. тэд усаа уужээ. Ард түмэн нь ч хаан нь тэдний санаа бодолийг ойлгож эхэлсэнд баярлан улс урьдийн адил амар жимэр амьдрах болжээ. хорон муу санаатын зорилго биелэсэнгүй ээ хөөрхий
харин хөрш хаант улсууд нь тэр хаант улсыг галзуурчихаж гэж хоорондоо ярилцах болов.
ДУУСАА.
олонхийн санаатай таны үзэл бодол нийлэхгүй бол танийг бүгд галзуу л гэх болно. түүхэнд галзуу гажиг гэмээр хүмүүс (амьдрах хэв маяг нь хүртэл гажигдуу) хамгийн лаг лаг нээлтүүд хийсэн бдаг байхаа.
хэлэх гэсэн санаа гарсан байх гэж бодов.