Эсийн өөрчлөлттэй холбоотой Паркинсоны өвчин, бусад хүнд өвчнийг эмчлэх замд эрдэмтэд чухал алхам хийв.
Өчигдөр энд зарласан судалгааны дүнгээс үзвэл, олон улсын судлаачдын хэсэг хувилсан үр хөврөлөөс гаргаж авсан эсийг шилжүүлэн суулгах аргаар Паркинсоны өвчнийг эмчлэх боломжтойг нотолж чадсан байна.
“Эрдэмтэд үүдэл эсээр ажилладаг тархины эсийг ургуулж, түүнийг уураг тархины гэмтсэн хэсэгт шилжүүлэн суулгаж анх удаа чадсаныг” хэвлэлд тэмдэглэжээ. Хулгана дээр хийсэн туршилт нь энэ технологийг хүнд хэрэглэх боломжтойг нотолж байна гэж судлаагчид хэлсэн байна.
Британийн Паркинсоны өвчний нийгэмлэгийн албан ёсны төлөөлөгч судалгааг “гайхалтай ололт” гэж тодорхойлжээ. Нэгдсэн Вант Улсад ийм өвчтэй 120 мянган хүн байдаг байна. Үр хөврөлийг хувилах хүний өндгөн эс хомсоос болоод эрдэмтэд үнээ болон туулайн өндгөн эсийг хэрэглэхээр шийдвэрлэжээ.
Эмчилгээнд зориулж эс гаргаж авах ийм технологийг Их Британийн католик шашны сүм хийд эрс эсэргүүцсэн байна.
nuguu aldartai fizikchin Stephen Hawking chin iim uvchtei baihaa.