18th Mar, 2008

Montsame news

Оросын баруун хойд нутагт 6-7 насны хоёр охин усанд живсэнийг тэдэнтэй нас чацуу хүү аварсан тухай орон нутгийн Онцгой байдлын газраас ням гаригт мэдээлжээ.
Охид хөлдсөн усны мөсөн дор байхад нь хүү тэднийг аварсан байна. Виборг хотын ойролцоох Бэнни эргийн ойролцоо хүүхэд усанд живсэн мэдээллийг аврагчид ням гаригт орон нутгийн цагаар 16 цаг 25 минутын орчимд хүлээн авчээ. Аврагчид хэргийн газар ирэхээс өмнө ойрхон байсан хүмүүс хүүг мөн уснаас гаргасан байжээ. Эрэлхэг хүү маш их даарсан тул халуурч эмнэлэгт хүргэгджээ.

__________

Македоны Битол хотын шүүх нутгийн нэг зөгийчний аж ахуйг �дээрэмдсэн� хүрэн баавгайд ял оноов гэж Македоны �Өдрийн тэмдэглэл� сонины интернет-сайт мэдээлжээ.
Зөгийчин Зоран Киселошкий баавгайг үргээх гэхдээ Цец хэмээх нэрээр алдаршсан Сербийн поп дуучин Светлана Ражнатовичийн дууг маш чангаар тавьжээ. Зөгийчин бас генератор худалдан авч, аж ахуйдаа гэрэл тавьсан нь чанга дуугарах хөгжимтэй нийлээд баавгайг хэдэн долоо хоног ойртуулсангүй.
Хэсэг хугацааны дараа зөгийчний зай хураагуур сууж, тэр өөрөө ч дуу хөгжмөөс залхжээ. Үүнийг майга хүрэн даруй ашиглаж, нэг шөнө зөгийн үүрийг нь хоосруулан, балнаас нь идэж, хаашаа юм алга болжээ.
Зөгийчин баавгайн талаар шүүхэд зарга мэдүүлж, нөхөн төлбөр шаардав. Шүүх ажиллагаа бараг жил үргэлжилж, шүүх хуралд ирээгүй баавгайг бал хулгайлсан хэргээр шийтгэжээ.
Шүүхийн мэдээгээр, баавгайд эзэн байгаагүй тул 140 мянган динараар /гурван мянга гаруй доллар/ үнэлсэн хохирлыг улс барагдуулах юм.

________________

Дэлхийн хөгжмийн хамгийн нэр хүндтэй уралдааны нэг болох Петр Ильич Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаан өнөөдөр 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ уралдаан хагас зуун жилийн дотор дэлхийд алдаршиж, дэлхийн залуу хөгжимчин, гоцлон дуулаачид энэ уралдаанд түрүүлэхийг зорьдог юм.
“1958 оны хавар болсон анхны уралдааныг би сайн санаж байна. Түүнийг мартах аргагүй. Америкийн хегжимчин Вэн Клайберн алдраа дуурсгаж байв. Уралдаан бүр эхнээсээ нээлттэй байсан. Өрнөдийнхөнтэй сөргөлдсөн жилүүдэд энэ уралдаанд гадаадынхан ялалт байгуулсан” гэж Москвагийн консерваторын ректор Тигран Алиханов ярив.
Чайковскийн нэрэмжит уралдаан дөрвөн жилд нэг удаа болдог. Эхний уралдааныг төгөлдөр хуур, хийлээр явуулсан. Дараа нь морин хуур нэмэгдэж, харин гурав дахь уралдаанаас гоцлол дуучид тэмцэлдэх болжээ.
“Өрнөдөд энэ уралдааныг одоо болтол Вэн Клибернийн тоглолт, Москвагийн консерваторын их танхим, Чайковскийн хөрөгтэй холбож ойлгодог. Энэ нь Улаан талбайн адил манай орны бренд” гэж 1998 оны уралдаанд түрүүлсэн төгөлдөр хуурч Денис Мацуев ярьж байна.
Чайковскийн нэрэмжит 13 дугаар уралдаан Москвад өнгөрсөн оны зургадугаар сард болсон. Дараачийн уралдаан 2010 онд болох юм.

_________________

Ene Вэн Клиберн-iin tuhai unshij bsan um bna, 50, 60aad onii US-USSR 2-iin huiten haritsaag baga ch gesen zuululj ugsun gaviaytai hun um bna lee, mun rock n roll id mandaj ehlej baihad songodog hugjimuur od bolj chadsan gants hun um bna lee tuhain ued ee US-d. Ih l mundag pianist gesen sh dee

Leave a response

Your response:

Categories