Британийн “ТруВишион” компани 25 метрийн зайнаас хүний хувцсан дотор нуусан зэвсэг, хар тамхи, тэсрэх бодис зэргийг илрүүлэх дүрс бичлэгийн төхөөрөг бүтээжээ. “Т5000″ камер нь хүний биед нуусан эд зүйл, төмөр болон өөр материалаар хийсэн зүйлсийг 25 метрийн зайнаас илрүүлэх чадвартай. Гэхдээ энэ төхөөрөг хүний биеийн байдлыг нарийвчлан гаргахгүйгээс гадна тухайн хүнд ямар нэг сөрөг нөлөөгүй” гэж компанийн удирдлагууд мэдэгджээ. Шинэ төхөөрөгийг гуравдугаар сарын 12-13-нд болох шинжлэх ухааны хөгжлийн үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд танилцуулах гэнэ.
Оросын цэргийн хүчний танкийн багийн гишүүд ойролцоох дэлгүүрээс архи худалдан авахаар зогсох үедээ Уралын тосгоны оршин суугчийн байшинг мөргөсөн хэрэг гарчээ. Гар утасны камераар авсан дүрс бичлэгээс танк байшингийн буланг мөргөж байгаа болон согтуу жолооч хоёр шил архи тэврэн танкны бүхээг рүү орж байгааг харж болох юм. Энэ үеэр оршин суугч эмэгтэй танкны жолоочийг гарч ирэхийг дуудан хашгирч байжээ. Цэргийн удирдлагууд гэмт этгээдүүдийг баривчилж, тосгоны оршин суугчид учруулсан хохирлыг нөхөн төлнө гэдгээ мэдэгджээ. Тэр танк цэргийн сургуульд оролцож байсан гэнэ. “Тэд буудаагүйд бурханд баярлалаа” гэж байшингийн эзэн хэлжээ.