Оросын Вольга мужийн Нижний Новгород хотын эмэгтэйчүүд гуравдугаар сарын 8-нд эрэгтэйчүүдийг шатрын хүү, тэрэг зэрэг дүр хувирган эрэгтэйчүүдээр тогложээ. Гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг Орос Улс орон даяараа өргөн тэмдэглэдэг уламжлалтай ажээ. Орон нутгийн их сургуулийн залуу эрэгтэйчүүд сайн дураараа хүн-шатар арга хэмжээнд оролцсон байна. Шатрын дүрд хувирсан хувцастай эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүд заавар өгсний дагуу тэд шатрын хөлөг дээр нүүдлээ хийж байжээ. Хотын төв талбайд дэвссэн том хэмжээний шатрын хөлгийн дүрс бүхий хивсэн дээр шатрын тэмцээн болжээ.
eh survalj: MonTsaMe