3rd Mar, 2008

ХУУРАМЧ ФЕРРАРИ

Италичууд “Гуччи” брэндийн цvнх, “Ролекс” цаг зэргийг хэрэглэх нь чамин хэрэглэлтэй харагддаг гэж vздэг аж. Саяхан тус улсын цагдаагийн ажилтнууд тємрийн нарийн хийцийн урчуудын хийсэн хуурамч “Феррари” маркийн автомашиныг жинхэнэ vнийн багахан хэсгээр худалдаж байгааг илрvvлсэн байна. Цагдаа нар 15 хvнийг хуурамч улаан єнгийн спорт машин бvтээж, vvнийг автомашин сонирхогчдод худалдсан хэрэгт буруутгажээ. Машин худалдан авсан хvмvvсийн олонх нь хуурамч загварын машин худалдан авч байгаагаа мэдэж байжээ. Машиныг хуурамч тоног тєхєєрємжєєр угсарсан бєгєєд цєєн хэдэн тооны жинхэнэ сэлбэгийг машинд тоноглосон аж. Тэд машиныг бусад хэсэгт єєр машины дээвэр, раам, будаг, хаалга зэргийг ашигласан байна. Машины их бие нь “Феррари” маркийн “328Житиби” загвартай адилхан болжээ. Ферраригийн энэ загварыг 1980 онд vйлдвэрлэж байжээ. Хуурамч машины заримыг нь 20 мянган еврогоор худалдсан гэнэ. Цагдаагийн ажилтнууд 21 машиныг хураан авсан бєгєєд эдгээрийн 14 машиныг нь аль хэдийнээ худалдсан аж. Vvнээс гадна Сициль хотын гаражинд долоон машин хуурамчаар vйлдвэрлэж байжээ.

Leave a response

Your response:

Categories